Торонто Рэпторс эхний цувралд хожил байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Торонто Рэпторс эхний цувралд хожил байгуулав

Торонто Рэпторс эхний цувралд хожил байгуулав

НБА-н аваргын төлөөх тоглолт эхэллээ. Энэ жилийн аваргын төлөө Голден Стэйт Уорриорс баг 5 дахь улиралдаа дараалан тоглохоор гарч ирсэн бол Торонто Рэпторс баг түүхэндээ анх удаагаа НБА-н аваргын төлөө тоглож байна. Хоёр багийн эхний тоглолт Торонто хотноо болж талбайн эзэд 118-109 харьцаагаар Голден Стэйт Уорриорс багийг хожлоо. Голден Стэйт Уорриорс сүүлийн 5 улирал НБА-н финалд шалгараад эхний тоглолтондоо анх удаагаа өрсөлдөгч багтаа хожигдож байна. Өмнөх 4 улирал НБА-д финалд шалгарахдаа цувралын эхний тоглолтууддаа бүгдэд нь ялалт байгуулж байсан.

Өнөөдрийн тоглолтонд талбайн эздээс П.Сиакам шилдэг тоглолтоо үзүүлж 32 оноо авч багаа тэргүүлсэн. Талбайн эзэд багаараа сайн байсан. Харин тэдний өрсөлдөгч Голден Стэйт Уорриорс баг К.Леонардын эсрэг хамгаалалтандаа илүү анхаарч байсан бөгөөд түүнийг бөмбөг авах үед давхар хамгаалалт очиж, мөн довтлох боломжийг өгөхгүй байсан. Гэсэн хэдий ч К.Леонард 23 оноо авчээ. Мөн энэ өдөр М.Газол 20 оноо, Д.Грийн 11 оноо авсан бол сэлгээнээс Ф.ВанВлийт 15 оноо авсан байна. Аваргуудаас С.Карри 34 оноогоо багаа тэргүүлж К.Томпсон 21, Д.Грийн 10 оноо авсан бол бэртлээсээ эргэн ирсэн Д.Казинс 3 оноо авчээ. Дараагийн тоглолт ирэх даваа гарагт Торонтогийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж