Жиро д’Италиа уралдаан өндөрлөхөд 3 гараа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Жиро д’Италиа уралдаан өндөрлөхөд 3 гараа үлдлээ

Жиро д’Италиа уралдаан өндөрлөхөд 3 гараа үлдлээ

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох Гранд Тур зэрэглэлийн Жиро д’Италиа уралдаан өндөрлөхөд ердөө 3 гараа үлдээд байна. Энэ сарын 11-нд эхэлсэн уралдаан уралдаан 21 гараатай бөгөөд өчигдөр Италийн хойд нутгаар Олагаас Санта ди Сала хүртэл 222 км-н талын замд болж гарааны ялагчаа тодруулжээ. Тус гараа нь энэ жилийн Жиро д”Италиа уралдааны сүүлийн талын замын уралдаан болсон юм. Гарааны ялагчаар “Nippo-Vini Fantini-Faizane” багийн Итали дугуйчин Д.Сима 4 цаг 56 мин 04 сек-н амжилтаар түрүүлж карерынхаа анхны Гранд Тур зэрэглэлийн уралдааны гарааны ялагч болов.

Өнөөдөр тэмцээний 19 дэх гараа 151 км-н зайд уулын замд явагдана. Маргааш мөн уулын гараа явагдснаар холын зайн уралдаан өндөрлөнө. Ням гарагт Верона хотноо тамирчдын хувийн цагийн уралдаан явагдснаар энэ жилийн Жиро д’Италиа уралдаан өндөрлөх юм.

Тэмцээнийг нэгдсэн дүнгээр “Movistar” багийн Эквадор дугуйчин Р.Карапаз 79 цаг 4 мин 22 сек-н амжилтаар тэргүүлж байгаа бол түүний араас В.Нибали 1 мин, 54 сек, П.Роглич 2 мин 16-н алдагдалтай эхний 3 байранд бичигдэж байна. Хэрвээ Р.Карапаз үлдсэн 2 гараанд тэргүүллээ хадгалж чадвал карьертаа анх удаагаа Гранд Тур зэрэглэлийн уралдааны ялагч болох учиртай. Эквадор залуу Жиро д’Италиа уралдаанд 2018 онд 4-р байранд орж байсан бол Вуэльта Испаниа уралдаанд 2 удаа уралдахдаа эхний 10 байранд орж үзээгүй. Харин Тур де Франс уралдаанд хараахан хүч сорьж үзээгүй ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж