Фортуна Н.Батбаяр эхлүүлсэн ажлаа шалгав

Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Фортуна Н.Батбаяр эхлүүлсэн ажлаа шалгав

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, Чингис бондыг босгож байсан юм. Юунд зарахаа төлөвлөгөөгүй байж, бонд босгосон нь Монголыг их хэмжээний хүүгийн төлбөрт унагасан буруу алхам болсон гэж нэг хэсэг нь шүүмжилдэг ч 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоогүй бол хямрал эрт эхэлж, хүндрэх байсан хэмээн зөвтгөх нэгэн бий.

Байр суурь ийн зөрүүтэй байдаг ч Чингис бондоос санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд салбар бүрт амжилттай ажиллаж байгаагийн нэг жишээ нь Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол болж байна. Тус хорооллын ажил байдалтай УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцаж, монгол ажилчдаараа бахархаж, Чингис бондын хөрөнгө олон мянган залуусыг ажлын байртай, бас олон мянган иргэнийг орон сууцтай болгох эх үүсвэр болсонд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж