Дуучин Б.Халиун “Дархан бэрийн цол” тэмдгээр шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Халиун “Дархан бэрийн цол” тэмдгээр шагнуулжээ

Дуучин Б.Халиун “Дархан бэрийн цол” тэмдгээр шагнуулжээ

Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн гишүүн, дуучин Б.Ха­лиуныг гэргийгээ болгосон билээ. Тэд хамтдаа "Сүүн цагаан хурим", "Хайр өөрөө гайхалтай" зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч дуучин хос сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа анхаарах болсон.

Нам гүмхэн байхдаа дууч бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр /2019.05.30/ Дархан бэрийн цол тэмдгээр шагнуулжээ. Дуучин Б.Халиуны хувьд “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ батлан харуулж буй юм.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Билэгт сайн ѳдөр Дархан бэрийн цол тэмдгээр шагнууллаа. Алганы хээн дэх амьдралын зургаар бид учирч, гурван сайхан хүүгээ тээлээ. Аав, ээждээ ирсэн эрэлхэг гурван баатраа атаат дайснаас хол амьдралын алтан багана болгохын төлөө алив бүхнийг заан сурган хүмүүжүүлж, ачтай буурлууд болон аз жаргалаа ургуулан тэтгэх болно. Аав, ээж нь. Алив миний хөвгүүд хүнлэг сайхан сэтгэлтэй, уужуу ухаантай, мундаг эрс болоорой. Дархалж овоглуулж өгсөн гурван хүүдээ, ханьдаа баярлалаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж