Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын сэтгүүлчдийн хамгийн томд тооцогддог Livingston Award ("Ливингстон эворд") шагналыг эрэн сурвалжлах материалуудыг нийтлүүлсэн дөрвөн залуу сэтгүүлчид олгосон байна. Тэд бүгд  тус бүр 10 мянган доллар авна.

 

EPA/FREDY AMARILES GARCIA

 

Сирийн дайны үед  жижүүрийн албаны ажилтнууд хэрхэн ажиллаж буй тухай сурвалжлага бичсэн Matter/Medium интернет-хэвлэлийн 30 настай Мэтью Эйкен, Сэтүүлчдийн эрэн сурвалжлах төвийн 29 настай эмэгтэй сэтгүүлч  Шошанна Уолтер, 34 настай Райан Габриэлсон нар хувийн хамгаалалтын албадын ажилтнуудыг бэлтгэхэд байгаа дутагдлыг өгүүлсэн "Хөлсний буунууд" (Hired Guns) нэртэй цуврал сурвалжлагынхаа төлөө шагналтнууд боллоо. Тэдний материалд өмнө нь хэрэг төвөгт холбогдсон мөн сэтгэцийн гажигтай хүмүүст буу зэвсэг олгосон тухай өгүүлсэн байлаа. Дөрөв дэх шагналтан нь Patrick Henry коллежид гарч байсан удирдлага нь нуусан сексийн хүчирхийллийн хэргийн эрэн сурвалжилсан The New Republic сонины 29 настай эмэгтэй сэтгүүлч Кира Фелдман ажээ.

 

Залуу сэтгүүлчдийг сургахад хүчин чармайлт гаргасаны төлөөх шагналаар Эн-би-си телевизийн оройн мэдээ хөтлөгч байсан Америкийн сэтгүүл зүйн том зүтглтэн Том Брокау шагнагджээ. 

 

Livingston Award шагнал нь Америктаа нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд 35 нас хүртлэх сэтгүүлчийн бүтээлд олгодог Түүнийг Мичиганы их сургууль эрхлэх бөгөөд нэртэй сэтгүүлчдээс бүрэлдсэн шүүгчид шагналтнуудыг тодруулаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж