Харцага Ш.Мөнгөнбаатар хоёр өрхөд гэр бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Харцага Ш.Мөнгөнбаатар хоёр өрхөд гэр бэлэглэжээ

Харцага Ш.Мөнгөнбаатар хоёр өрхөд гэр бэлэглэжээ

Улсын наадамд олон жил барилдаж, бяр чадлаараа цолонд хүрсэн бөхийн нэг бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ш.Мөнгөнбаатар билээ. Жил бүрийн наадмын начны тааварт бичигддэг ч дөрөв, тавын даваанд тахимаа өгдөг түүнийг наадмын одгүй бөх хэмээн нэрийддэг байсан ч өнгөрсөн жил улсын харцага цолонд хүрсэн юм.

Ш.Мөнгөнбаатар Хүүхдийн баярыг тохиолдуулан нутгийн хоёр өрхөд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэжээ. Харцагын бэлгийг Баруун-Урт сумын 5, 9 дүгээр багийн зорилтот бүлгийн хоёр гэр бүл хүртсэн бөгөөд нутгийн зон олон талархан хүлээн авлаа.

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2011 оны сар шинийн барилдаанд түрүүлж, цолонд ойрхон бөхөөр олон жил нэрлэгдсэн.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж