Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ | News.MN

Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт “Хүндэт сенатч” статус олгох тухай тогтоолыг тус улсын парламентын дээд танхимын депутатууд өчигдөр /2019.05.29/ болсон хуралдааны үеэр баталжээ. Үндсэн хуульт эрх зүйн үндсийг бүрэлдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд “Хүндэт сенатч” статусыг олгохоор болсон тухай дээд танхим мэдэгдсэн байна.

Казахстан улсын төрийн тэргүүний албыг  28 жил хашсан Нурсултан Назарбаев нь  өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж, Сенатын дарга байсан Касым Жомарт Токаев түр Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх сарын 9-ны өдөр зохион байгуулах бөгөөд Токаевагаас гадна өөр долоон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа аж. Хэдийгээр Назарбаев өөрийн хүсэлтээр огцорсон ч эрх баригч Нур-Отан намын дарга хэвээр үлдэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа билээ.

Эх сурвалж:Times of Central Asia

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-31 66.181.166.196

Тахин шүтэгдсэн баагийнууд тодорч өгч байна аа, Путин 8 гоол орууллаа ч гэх шиг, ингэж өөрийгөө өргөмжлөх чинь бас нэг төрлийн өвчин гэж байгаа ш дээ

Avatar

Зочин 2019-05-31 112.72.12.9

ЁО МАНУУСТ ЯМАР ХАМАА БАЙНАА ХЭНЭЭТЭЙ ЗӨНӨГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж