Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Нурсултан Назарбаев хүндэт сенатч болжээ

Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт “Хүндэт сенатч” статус олгох тухай тогтоолыг тус улсын парламентын дээд танхимын депутатууд өчигдөр /2019.05.29/ болсон хуралдааны үеэр баталжээ. Үндсэн хуульт эрх зүйн үндсийг бүрэлдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд “Хүндэт сенатч” статусыг олгохоор болсон тухай дээд танхим мэдэгдсэн байна.

Казахстан улсын төрийн тэргүүний албыг  28 жил хашсан Нурсултан Назарбаев нь  өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж, Сенатын дарга байсан Касым Жомарт Токаев түр Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх сарын 9-ны өдөр зохион байгуулах бөгөөд Токаевагаас гадна өөр долоон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа аж. Хэдийгээр Назарбаев өөрийн хүсэлтээр огцорсон ч эрх баригч Нур-Отан намын дарга хэвээр үлдэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа билээ.

Эх сурвалж:Times of Central Asia

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж