Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Канад улсын жүдо бөхийн шигшээ баг Монгол Улсад ирээд байна. Саша Мехмедовичоор удирдуулсан Канадын олимпийн шигшээ баг өчигдрөөс эхлэн хамтарсан бэлтгэлээ эхлүүллээ.
Хоёр орны жүдочдын хамтарсан бэлтгэл Спортын төв ордонд болж байгаа бөгөөд 10 гаруй хоног үргэлжлэх аж.
Канадын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Келита Зупанчич, Осакагийн Их дуулгын мөнгөн медальт Шэди Элнахас нарын шилдэг тамирчид багтжээ.
Холбоотой мэдээ