С.Эрдэнэ: 1,2 сая еврогийн авлига Францад шалгагдаж байгаа

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: 1,2 сая еврогийн авлига Францад шалгагдаж байгаа

С.Эрдэнэ: 1,2 сая еврогийн авлига Францад шалгагдаж байгаа

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.05.31/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намаас өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох, огцрохыг шаардсан юм. Тус жагсаал Улаанбаатараас гадна нийт 21 аймагт ч зохион байгуулагдсан юм. Мөн тавдугаар сарын 1-ээс эхлэн шаардлага, эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн юм. Цаашид энэ чуулганыг дуустал Ардчилсан нам тэмцлээ үргэлжлүүлэх юм байна. Үр дүн гарах хүртэл нь эсэргүүцэл, тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгийг АН-ын дарга онцолсон юм.


АН-ын дарга С.Эрдэнэ:

-Сөрөг хүчин олох АН өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, удаа дараагийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан. Өчигдөр нэгдсэн журмаар улсын хэмжээнд нэгдсэн жагсаалыг зохион байгууллаа. Сүхбаатарын талбайд 30 орчим мянган иргэд жагслаа. Нийт 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэд жагсч, эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсаал, цуглаанаар иргэдийн бухимдлыг эрх баригчдад ойлгуулахын тулд зохион байгуулсан. Маш олон гэмт хэрэг үйлдэл төрийн бүх шатанд гарч байна. Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд эрдэнэт хүн байдаг. Эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй болоод ирэхээр улсын үнэ цэнэ алдагдаж байгаа юм. Бид өнөөдөр жилд 3000 гаруй иргэн аваар, ослоор нас барж байгаа харамсалтай тоо байна. Дайн, байлдаантай улс оронд ч ийм байдаггүй. Эрдэнэт хүний амь нас хохирсон асуудалд хариуцлага хүлээдэг хүн аль ч салбарт алга байна.

Улс орныхоо төлөө бүтээн байгуулах үйлсэд гар бие оролцож байгаа залуучууд алтан амиа алдаж байхад татвар төлөгчдийн мөнгөөр байр олгож байгаагаа өөрийнх юм шиг зарлаж байх жишээний. Хариуцлагагүй төрийн албан хаагчдын өмнөөс татвар төлөгчид хариуцлага хүлээж байна.

Сүүлийн үед Оюутолгойн гэрээг байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байхад аль нэг улс төрийн хүчинг буруутгах гэж, хэн нэгнийг буруутай харагдуулах гэж оролдож байна. С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан. Би өөрөө сөрөг хүчний УИХ-ын гишүүний хувьд Оюутолгойн гэрээг эсэргүүцэж, тухайн үеийн сайд Д. Зоригтыг хоёр ч удаа огцруулах гэж оролдсон.

Нийгэмд асуудал үүсэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд бүх цаг үед байсан, өөрийнх эрх ашигтай зүйл дээр л шударга ёс ярьдаг сайд бол Ц.Нямдорж. Яг ийм сайд нар энэ Засгийн газарт олон байна.  Монголын нэг номерын худалч сайд Ч.Хүрэлбаатар. Эрүүл мэнд амь нас үнэ цэнэгүй болсон гамшгийн хэмжээнд хүрсэн учраас УИХ, Засгийн газрын огцруулахыг бид шаардсан. Өнөөдөр 60 тэрбум, 800 тэрбумын концесс, 50 гаруй гишүүн ЖДҮ авсан, 10 сая, 1,2 сая ам.доллартай холбогдсон сайд нарынхаа асуудлыг ярихгүй байна. Улс орноо авч явж, хөгжүүл гэж МАН-д 65 суудлыг ард түмэн өгсөн. Улс орны хувь заяагаар тоглож, хоорондоо  сандал суудлаа булаацалдаж, зодолд гэж энэ эрх мэдлийг өгөөгүй гэж бодож байна. Бид цаашид Засгийн газрыг, сайд нэг бүр, яам бүрээр нь хариуцлага нэхэж, тэмцэлээ үргэлжлүүлнэ гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зарим сайд нарыг их хэмжээний авлигын асуудалд холбогдсон гэх мэдээлэл хэр бодитой вэ. Баримт бий юу?

-Энэ асуудлыг би яриагүй, бүх хэвлэлээр гарсан. Энэ авлигын асуудал яригдаад байгаа боловч эзэн нь мэдэгдэхгүй байгаа юм. Миний сонссоноор 10 сая ам.долларын авлигын асуудал Хятадын бизнес эрхлэгч компанитай холбоотой гэх мэдээллийг сонссон. Харин 1,2 тэрбум ам.долларын асуудал Францын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж