Монголын эмэгтэй сагсчид шилдэг 8-н өрсөлдөөнд уригджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэй сагсчид шилдэг 8-н өрсөлдөөнд уригджээ

Монголын эмэгтэй сагсчид шилдэг 8-н өрсөлдөөнд уригджээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос анх удаа “FIBA 3×3” эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при тэмцээнийг БНХАУ-ын Ченгду хотод зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр эхэлж буй дэлхийн Гран при-д АНУ, Австрали, Хятад, Франц, Япон, Голланд, Украин болон Монгол Улсын баг өрсөлдөх гэж байна. Чансаа өндөр шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд “А” хэсэгт АНУ, Австрали, Францын багууд багтжээ. Харин “В” хэсэгт Украин, Голланд, БНХАУ, Японы баг орсон байна.

Өнөөдөр хэсгийн тоглолтууд болж, хагас шигшээд үлдсэн багууд маргааш шийдвэрлэх тоглолтуудыг хийнэ.

Монгол Улсын баг өнөөдөр хэсгийн гурван тоглолт хийх бөгөөд 17:10, 18:50, 19:30 цагуудаас тоглох хуваарьтай байна.

ШУУД ҮЗЭХ: https://womensseries.fiba3x3.com/2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж