Нарендра Моди тангарагаа өргөжээ | News.MN

Нарендра Моди тангарагаа өргөжээ

Нарендра Моди тангарагаа өргөжээ

Нарендра Моди тангарагаа өргөжээ

Энэтхэг улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдож, тус улсыг дахин таван жил удирдах эрхтэй болсон Нарендра Моди өчигдөр /2019.05.29/ тангарагаа өргөжээ.

Энэ сард болсон Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” нам илт давуу ялалт байгуулсан билээ. Тус нам парламентын 542 суудлын 300 орчмыг авсан нь 2014 оны сонгуулийн дүнг давсан үзүүлэлт аж. Энэ удаагийн сонгуульд 600 сая гаруй сонгогч оролцож, саналаа өгчээ.

Нийслэл Шинэ Дели хотын төвд байрладаг Ерөнхийлөгчийн ордонд болсон тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд 8,000 орчим хүн оролцсоны дунд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, Болливудын алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

Өдгөө 68 настай Н.Моди тангарагаа өргөхийн өмнө Махатма Ганди, Атал Бихари Важпаи нарын бунханд очиж, өмнөх удирдагчдадаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж:XINHUA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-31 66.181.190.120

Соёл,оюун санааны ахан дүүс Энэтхэгийн ард түмэнд хөгжин дэвжихийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж