Монголын анхны ironman тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Монголын анхны ironman тодорчээ

Монголын анхны ironman тодорчээ

Монголын триатлоны холбооноос анхны ironman тодорсон мэдээллийг өглөө. Унгарт энэ сарын 25-д болсон “BalatonMan Kenese” триатлоны тэмцээний хагас ironman зайг Монголын улсын иргэн Батжавын Баттүшиг 6 цаг 1 минут 45 секундын амжилттай дуусгажээ.

Тэмцээний 30-34 насны ангилалд Б.Баттүшиг 26-р байр эзлэхдээ 750 метрийн сэлэлтийг 16 минут 8 секундэд, дугуйн 85,2 км замыг 2 цаг 58 минутад, гүйлтийн 21.1 км зайг 2 цаг 38 минут 31 секундэд туулж, хоёр удаагийн транзишнийг 9 минут 8 секундэд амжуулжээ. Тэрбээр Монголын триатлоны спортын түүхэнд шинэ хуудсыг бичиж, триатлоны тамирчдад томоохон үлгэр дууриалал боллоо.

Унгар улсад суралцаж, улмаар үргэлжлүүлэн ажиллаж буй Б.Баттүшиг урьд нь холын зайн гүйлтээр нэг бус тэмцээнд оролцсон бөгөд анхны триатлоны тэмцээнд өрөлдөхдөө хагас жил орчим бэлтгэл хийжээ.

“Ironman зайг туулсан анхны монгол хүн болчих гээд их хичээлээ. Цаашид амжилтаа ахиулж, 5 цаг руу оруулах бодолтой байна” гэдгээ Б.Баттүшиг хэлсэн байна.

Дашрамд, Монголын триатлоны холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж