Дуучин Ж.Алтанцэцэгийн мисс охид

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Дуучин Ж.Алтанцэцэгийн мисс охид

Дуучин Ж.Алтанцэцэгийн мисс охид

Авьяас удам дамждаг гэдэг. Хоолойны цар хүрээ сайтай дуучин гэж ард түмэндээ үнэлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн билээ.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг. Авьяаслаг охин С.Номин-Эрдэнэ өнгөрөгч "Мартын 8"-ны баярын өдөрт зориулсан ээжийнхээ тоглолтод хүртэл оролцож, ая дуугаа хүргээд амжсан.

Тэгвэл дуучин бүсгүйн хоёр бага охин өчигдөр /2019.05.30/ Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center"-т зохион байгуулсан “Монголоо Кидс” брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоунд моделиор оролцжээ. Харин дуучин Ж.Алтанцэцэг уг загварын шоунд ая дуугаа өргөн, охидоо дэмжсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж