Гивлүүрний цаадах гоо үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Гивлүүрний цаадах гоо үзэсгэлэн

Их Британийн хүн амын нэлээдгүй хувийг  лалын шашинтай улс орнуудаас цагаачлан очсон иргэд эзлэх болсон бөгөөд лалын шашинтай эмэгтэйчүүдийг олон нийтийн газар гивлүүр зүүхийг хориглох тухай асуудал хурцаар яригдаж эхлээд байгаа юм. Сири зэрэг орны  их сургуульд  оюутнуудыг гивлүүр зүүхийг хориглодог. Британы барууны жигүүрийн либерал үзэлтнүүд эмэгтэй хүн хүссэн зүйлээ  өмсөх эрхтэй гэж үзэж байгаа ч маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Лалын шашинтай эцэг эхчүүдийн хувьд  охиддоо гивлүүр зүүлгэх нь хэтэрхий задгай барууны соёлоос хамгаалах нэг арга хэдий ч нөгөө талаар уг гивлүүрийн цаана эмэгтэйчүүдийн эрх яаж зөрчигдөж байгааг хэн ч хэлж чадахгүй юм.  
Лалын шашинтнаас өөр хүн гивлүүрийг хоёр цагаас илүү зүүж чадахгүй. Учир нь энэ өмсгөл нь хүнийг үг хэлгүй, амьгүй мэт болгодог. Ялангуяа гивлүүртэй зүүсэн эмэгтэйтэй харьцахдаа хүмүүс эвгүйцэх нь цөөнгүй байдаг. Гэвч лалын эмэгтэйчүүд гивлүүрээ авбал тамд унана гэдэг гүн гүнзгий итгэл  үнэмшилтэй аж.
Гэвч Исламын ариун Коран сударт эмэгтэй хүн нүүрээ ил гаргаж болохгүй гэсэн ганц ч үг байдаггүй.  Уг өмсгөлийг  эртний Византын язгууртнууд харц ардуудаас ялгарахын тулд өмсдөг байсан бөгөөд бүр Бивангарьд эхнэрүүдээс улбаатай аж. Тэд дайснууддаа доромжлуулахаас сэргийлж  уг өмсгөлийг хийжээ.  
Бэлтгэсэн Н. Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж