"Хаадын тоглоом"-ын Жон Сноу сэтгэлзүйгээ эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

"Хаадын тоглоом"-ын Жон Сноу сэтгэлзүйгээ эмчлүүлж байна

"Хаадын тоглоом"-ын Жон Сноу сэтгэлзүйгээ эмчлүүлж байна

“Хаадын тоглоом” киноны Жон Сноу-ийн дүрд тоглосон Их Британийн жүжигчин Кит Харингтон АНУ-ын Коннектикут мужийн нөхөн сэргээх төвд эмчлүүлж байна. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар, жүжигчин Харингтон “Хаадын тоглоом” киноны зураг авалт дууссаны дараа маш их стресст орж, ойролцоогоор сарын хугацаанд  сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ авч байгаа ажээ.

Жүжигчин Кит Харингтоны найзын хэлснээр, Кит Харингтон нь киноны зураг авалт дууссаны дараа хэт их ачааллаасаа болоод стрессдэж, улмаар архинд орсон. Иймээс тэрбээр түр завсарлага авч, сэтгэлзүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа. Энэ төрлийн эмчилгээ нь сарын 120 мянган ам.доллар байдаг гэв.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж