У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа

У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

“УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татварын асуудлыг  шийдвэрлэсэн нь Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт талууд санал нэгдлээ.

ДЦС-3, ДЦС-4-ийн шинэчлэлийн ажлын хүрээнд хөнгөлөлтэй зээл авах асуудал шийдвэрлэгдэж, шинэчлэлийн ажил эхлээд байна. Монголын малыг эрүүлжүүлэх чиглэлээр хоёр орон идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Монгол, Оросын хамтарсан их сургууль байгуулах санаачилга гарсан зэрэг Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрүүдийн талаар ярьж, санал солилцлоо.

Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж