Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв | News.MN

Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

СУМЪЯАБАЗАР

Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос энэ сарын 30-ны өдөр Эх, үрсийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зэрэг зорилтот бүлгийн 400 гаруй ээжийг баярлууллаа.  Баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас ээж нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.

Мөн хорооны Засаг даргын тамгын газраас бусдадаа үлгэр дуурайлал болсон эмэгтэйчүүдийг шалгаруулан, урамшуулсан юм. Тодруулбал ээж, ааваасаа өнчирч хоцорсон хоёр бяцхан хүүхдийг төрсөн үр шигээ хайрлан өсгөж байгаа гэр бүлийг “Энэрэнгүй гэр бүл”, ажил амьдралаараа хорооны айл өрхүүддээ үлгэрлэж буй гэр бүлийг “Хорт зуршилгүй өрх”, 12 хүү, нэг охин төрүүлэн өсгөж буй гэр бүлийг “Өнөр гэр бүл”-ээр тодруулав. Мөн “Ачлалт ээж”, “Уран бэр”-ийг шалгаруулан урамшууллаа.

Эх, үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 21 дүгээр хорооны албан байгууллагуудын дунд зохион байгуулсан Урлагийн наадмаас шалгарсан шилдэг оролцогчид ая дуугаа өргөн, хүрэлцэн ирсэн ээж нарыг баярлууллаа.

Дашрамд дурдахад, Д.Сумъяабазар гишүүн 05 дугаар сарын 31-ний өдөр баярын өдрийг нь угтан мөн тус хорооны зорилтот бүлгийн 350 гаруй хүүхдэд гарын бэлгээ гардуулж, баярлуулна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

arhi 2019-05-31 75.155.135.52

ene $ hamaas garch baigaan tosvoos ali excel huviasana?uneheer saihan setgeltee Budda you? ali excel bidnii $ haramgui hayaj baigaa durakuu?nogoo duuni uneheer hereg baihgui mahan tolgoi

Avatar

zochin 2019-05-31 49.0.212.145

6 сарын 1 бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохоос биш Мартын 8 биш, одоо байтлаа эмэгтэйчүүдийн 3 баяртай болох нь уу: 2 сарын 14; 3 сарын 8; 6 сарын 1 гээд.

Avatar

Зочин 2019-05-31 49.0.212.145

Сумьяабазарын 2020 оны сонгуулийн шоу

Avatar

Зочин 2019-05-31 202.131.227.178

муухай паргиа дуугаарайй залхааж хэдэн цаг чилээж баахан цагийг нь үрсэн ажиллагаа болсон доо

Avatar

иргэн 2019-05-31 150.129.142.141

Сонгуулийн шоу хийж хүмүүсийн хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглодог буруу зуршлийг хуульчилж болиулаачээ. Гишүүд хувийн мөнгө өгөх гээд байгаа бол тусгай замаар тарааж баймаар. Улсын нэртэй татвар төлөгчдийн мөнгийг хэрхэвч ингэж болохгүй. Хүрэлсүх даргаа ийм байдлыг та анхаараарай.

Avatar

Зочин 2019-05-31 202.21.113.146

horoo dvvregt hreregtei yum hiigeech s** heden tortoi hulhi hyamdhan yumaar hvnii nvd setgeliig huurch bhaar estoi neeree s** yum a. udahgui songuuli bolno nvhee maltaj bgaa yum uu yaj bgaan dahij bitgii songooroi songinohairhanchuudaa buh hvn uhaan bogino uls joloodoh ni hetsuu shvv

Avatar

Зочин 2019-05-31 43.228.131.45

Цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөгийн талбай, спорт заал олноор байгуулмаар байна. Хүүхдүүдэд амттан өгч байснаас бөмбөг, дээс, төрөл бүрийн спортын хэрэгсэл өгч баймаар. Ширээний теннис, волейбол, сагс тоглох талбайг олноор барих хэрэгтэй. Хөгшдөд нарлаж суух тухтай сандал, сүүдрэвч, сайхан ногоон орчин хэрэгтэй бнаа.

Avatar

Зочин 2019-05-31 202.9.43.244

Бэлэг сэлт шагнал тарааж шоудхаа болиочээ тер засаг нь ард тумнээ эвдэж гуйцлээ таминээ

Avatar

Zochin 2019-05-31 202.126.89.188

Ingej bhaar mah, benzen tatvaraa buulgasan bol iluu ur duntei bsan ymda

Avatar

ZOCHIN 2019-05-31 192.82.66.192

Цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөгийн талбай, спорт заал олноор байгуулмаар байна. Хүүхдүүдэд амттан өгч байснаас бөмбөг, дээс, төрөл бүрийн спортын хэрэгсэл өгч баймаар. Ширээний теннис, волейбол, сагс тоглох талбайг олноор барих хэрэгтэй. Хөгшдөд нарлаж суух тухтай сандал, сүүдрэвч, сайхан ногоон орчин хэрэгтэй бнаа.

Avatar

Ичих нүүрэндээ элгээ наамар 2019-05-31 103.11.195.34

Ичииичээ. Сумьяабазар билүү.

Avatar

иргэн 2019-05-31 202.131.227.82

хүүхдүүдэд бэлгэнд чихэр жимс өгч байхаар амралтын эрхийн бичгүүд өгөх хэрэгтэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж