ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
“Туушин” зочид буудалд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал болно.
09.30
Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөг болно.
10.00
- Баянгол дүүргийн Хөсөг трейд авто тээврийн техник үзлэг, оношлогооны хэлтэст “Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт” өдөрлөг болно.
- Үлэг гүрвэлийн төв музeйд Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн багачуудыг хамруулсан "Хөөрхөн зүрхнүүд" өдөрлөг, үлэг гүрвэл судлаач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гана талбайд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдаа эхэлнэ.
11.00
- Төмөр замын дээд сургуулиаас Улаанбаатар палас хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаал алхана.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.
- Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00
- Сүхбаатарын талбайд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн өдөрлөг болно.
- С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р анги буюу Хорих нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана.
14.00
Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдана.
16.00
Соёлын төв өргөөнд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн баярын хурал болно.
ТӨРИЙН ОРДОНД
10.00
- УИХ-ын чуулган хуралдана.
- Төрийн түүхийн музейд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10.30
“Их Эзэн Чингис Хаан” танхимд АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ