Шүүдэр буусан өглөөний навчис наранд гялтганан цаанаа л нэг
үзэсгэлэнтэй. Салхи зөөлөн үлээх агаад Семийн хоёр гарыг тэр бүхэнд хүр
хүр хэмээн алгуурхан даллаж, аажимхан түлхэнэ. Дэлхий хичнээн гайхалтай
гэдгийг тэрээр харах тавилан дутуу ч гэлээ түүндээ барагтаа л бол гутарч
үзэлгүй өдийг хүрчээ. Учир нь зарим харах нүдтэй хир нь сохор нэгнээс ч
илүү хүрэх үнэрлэх мэдрэмжээ ашиглан төсөөлөн бодож өөрийн үзэсгэлэнт
ертөнцөд амьдардаг түүнд хайрладаг аав ээж нь хажууд нь түших найз нь
байгаад хамаг нууц оршино. Цэцэгсийг бид цагаан улаан гээд харагдах
өнгөөр төсөөлж байхад Семийн сэтгэлд тэд солонгын өнгөөр туяарч улаахан
сарнай хүртэл үргэлжид өнгө нь солигдон салхинд найгана. Салхи бүднийг
зүгээр л нэг илбээд өнгөрч байхад Семийн хамрыг тансаг үнэрээр мялааж
чихийг нь уянгалаг аяар хөглөн байна. Энэ л түүний амьдралын аз жаргал
гэлтэй.
Тэс өөр мэдрэмж
Амьдрал бидний хардагаас тэс өөр