Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны найман давхраас 23 настай эмэгтэй уржигдар /2019.05.30/ амиа хорлох гэж оролджээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт “Найман давхар орон сууцны барилга дээрээс хүн унах гээд байна" гэсэн дуудлага 01.023 цаг ирсэн байна. Алба хаагчид цаг алдалгүй очиж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн У-г эсэн мэнд буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эргэн сануулахад тавдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны есөн давхар цутгамал барилгын зургаан давхрын тагтнаас 25 настай эрэгтэй амиа хорлох гэж завдсан. Мөн үүнээс гадна тавдугаар сарын эхээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёр өөр хороонд 33-38 насны залуус тагтнаас үсрэх гэж оролдсоныг алба хаагчид аварсан билээ.
Холбоотой мэдээ