Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв | News.MN

Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв

Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв

Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв

АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил бүрэн хэмжээний валютын дайнд шилжиж буйг санхүүгийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Дэлхийн хоёр том эдийн засгийн дундах хүчний тулаан нь цаашид олон улсын зах зээл болон экспортоос хамааралтай орнуудад нөлөөлж эхлэх аж. АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ тус улсын үйлдвэрлэлд хохирол учруулж болох валютын нөхөн төлөөсний татварыг тэнцүүлэх тухай мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, АНУ нь ам.доллараас сул ханштай валюттай орнуудын бүтээгдэхүүнд үзүүлж буй Үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад заасан хөнгөлөлтийн хэмжээг өөрчилж, шинэ шалгуур тавихаар төлөвлөжээ. Энэ нь гаалийн татварыг нэмэгдүүлэх өөр нэгэн арга төдийгүй шударга бус валютын бодлогын эсрэг арга хэмжээ аж. АНУ-ын Конгресст лхагва гаригт танилцуулсан хагас жилийн тайланд Сангийн яамны  валютыг хянах жагсаалтад Хятад, Өмнөд Солонгос, Япон, Герман, Итали, Ирланд, Сингапур, Малайз, Вьетнам улсууд багтаж буйг мэдэгджээ.

“Moody’s” агентлагийн шинжээч Шу Шяо Чун хэлэхдээ энэ нөхцөл байдал нь АНУ-ыг итгэлгүй худалдааны хамтрагч гэдгийг харуулж байна. АНУ-ын засгийн газар удаан хугацаанд одоогийн Дональд Трампын захиргаа шиг бодлого баримталбал олон улсад эдийн засгийн зөрчил нэмэгдэж, дэлхийд тодорхойгүй байдал бий болно гэж мэдэгджээ. Харин “INSEAD” бизнесийн сургуулийн эдийн засгийн профессор Антонио Фатасын үзэж буйгаар ам.долларын эсрэг юанийн ханш суларсаар байгаа ч Бээжин хариу арга хэмжээ авахгүй байгаа нь АНУ-аас удаа дараа авч буй тарифын арга хэмжээний эсрэг хэрэгжүүлж буй тактикийн нэг хэсэг гэжээ. Юанийн ханш сулрах нь экспортлогчдод ашигтай тул Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авах гэж яарахгүй байгаа аж. Өдгөө Хятадын валютын ханш 6.9 юань нэг ам.доллартой тэнцэж байна. Энэ нь юанийн ханш ам.долларын эсрэг 10.8 хувиар суларсан үзүүлэлт юм.

ВАЛЮТЫН ДАЙН БУСАД ОРОН БА МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Сүүлийн хэдэн сард юаниас гадна Өмнөд Солонгосын вон нь ам.долларын эсрэг суларсаар байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой аж. Хятадын валютын ханш ам.долларын эсрэг долоон юаниас доош суларсан тохиолдолд 1250 вон нэг ам.доллартой тэнцэх хэмжээнд хүрч унах аж. Монгол Банкны хийсэн тооцоогоор 2018 онд дэлхийн 170 гаруй орноос 84 орных нь мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 4-өөс дээш хувиар суларсан байна. АНУ-ын гадаад худалдааны бодлого, Хятадад тавьж буй татварын хориг арга хэмжээ Монголын бага зах зээлд эргэлдэж буй гадаад валютын үнэ ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Үүнээс харахад, том гүрнүүдийн “худалдааны дайн”-аас хамаарч, Монголын зах зээлд юанийн ханш унаж, урд хөршөөс эдийн засаг, худалдааны хараат манай орны хувьд хэсэгхэн зуур ашигтай байх магадлалтай юм. Манай эдийн засагт нөлөөлдөг өөр нэг зүйл нь алтны үнэ ханш юм. АНУ-ын эдийн засаг өсөлттэй байвал алтны үнэ буурч, унасан үед өсдөг урвуу хамааралтай металл гэж эдийн засагчид хэлдэг.

ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ

Худалдааны дайн эхлэхээс  өмнө 2017 онд АНУ нь Хятадаас 505.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бол Хятад 129.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн авч байжээ. Үүний зөрүүгээр АНУ-ын гадаад худалдааны тэнцэл 370 тэрбумын алдагдалтай гарчээ. Түүнээс өмнөх 10-аад жилийн хугацаанд ч 300 тэрбумаас доошгүй ам.долларын алдагдалтай ажиллаж ирснийг Дональд Трамп олж хараад багагүй бухимдаж, дэлхийд тэргүүлэх өрсөлдөөнд давж гарахын тулд Хятадын экспортод тавих татвараа өндөрсгөж эхэлсэн юм. Одоогийн байдлаар АНУ-аас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын импортод 10-25 хувийн тариф тогтоосон бол Хятадын талаас 60 тэрбум ам.долларын өртөг бүхий америк бараанд нэмэлт татвар тогтоожээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2019-05-31 78.191.90.42

Ehlej bgaa ym shig l duuschlaa

Avatar

33 2019-05-31 49.0.212.145

Болж, гоё, муусайн улаантан хятадууд сүүлийн 20 жилд даанч их онгироод Хятад болон дэлхийн үлдсэн хэсэг гээд дүвчигнээд байсан

Avatar

Зочин 2019-05-31 202.21.124.20

Цөцөцө, гарчигийг нь хараад байгаарай, юм мэдэхгүй байх ч амар юм доо.

Avatar

зочин 2019-05-31 49.0.212.122

малнууд та нар хятадын эдийн засгийг түшиж хятадаас амьдралаа залгуулж байгаа биш бил үү, та нар хятадын эдийн засгийг үнэлэх болоогүй ээ, өөрсдийгөө хар даа малнаас дор амьтад аа

Avatar

Jungaagiin erliizee 2019-05-31 66.111.61.130

s*** pizdu mini

Avatar

Зочин 2019-05-31 202.179.27.53

505 vs 130 uzeed bhad. hyatduud 1 l udur hyamraltai tulgarna daa !!! odoo ugasa uildveruud haalgaa bariad ehellee sht

Avatar

Зочин 2019-05-31 107.77.173.8

Үнэндээ Хятадын Эдийн засгийн гайхамшиг гэж бодит амьдрал дээр байхгүй юм байна.Хятадыг нөгөө муу хэлээд байдаг АНУ,ЕХ гэсэн барууныхан л тэжээж байгаа юм байна шд.

Avatar

Зочин 2019-05-31 112.72.11.114

Delhii deer dollariin hamgiin ih nootstoi oron hytad, yagaad ingej ih dollariin noots bii bolgosiniigbehleed neg bodchih, deerees ni amerikiin bonduudiig hamgiin ih hudaldaj avsan oron, harin manai Mongol orj irch baigaa valyutaaraa ahuin heregtseenii buteegdehuunuudbl butsaaj avdag, yamarch tonog tohooromj esvel ondor technologi impotoldoggui, hudaldaanii daind gagtshuu uildverlel hogjson ornuud l yalna, uchir ni dotoodiin zah zeel ni oooroo chanartai bolson tohioldold gadnaas importlood baih

Avatar

Зочин 2019-05-31 202.21.112.218

Хятадын вальютын нөөц маш хурдтай багасаж байна. учир нь хятадын импорт нэмэгдэж байгаа, дээр нь дотоодын өр зээл дээд цэгтээ хүрч банкуудад зузаатгал хийж байгаагаас болсон гэнэ

Avatar

Chenjuud bga tsagt hugjil b** yariy 2019-05-31 103.26.193.152

Buurval sn l bna daanch chenj gedeg shn l******d bnda ajil hiih sonirhol bhgui zgr suugaad damalj zarah iim uls bhad hugjil alivaa zuiliin une buirah talaar yariad heggui

Avatar

21 2019-05-31 202.131.225.197

AShguidei 1 ch gsen setguulch zuv harcj baina hudaldaanii dain bidend ashigtai ene dain oiriin 20 jildeee duusahgui

Avatar

Эдийн засагч 2019-05-31 46.138.63.139

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮН МАКРО ЭДИЙН ЗАСАГ ТАЙЛБАРЛАДАГГҮЙ ЮМ!!! ЮАНИЙН ХАНШИЙГ ИНГЭЖ СУЛРУУЛЖ БАЙГАА НЬ ХЯТАДАД АШИГТАЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ ТЭДНИЙ ЗҮГЭЭС АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ЮМ.

Avatar

Зочин 2019-05-31 46.138.63.139

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮН МАКРО ЭДИЙН ЗАСАГ ТАЙЛБАРЛАДАГГҮЙ ЮМ!!! ЮАНИЙН ХАНШИЙГ ИНГЭЖ СУЛРУУЛЖ БАЙГАА НЬ ХЯТАДАД АШИГТАЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ ТЭДНИЙ ЗҮГЭЭС АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ЮМ.

Avatar

Зочин 2019-05-31 202.131.227.178

юань буумаар юм байна даа.

Avatar

Монгол 2019-05-31 202.131.236.170

Энд харин Америк эрх ашигаа хамгаалж байна. Харин бусдын эрх ашгийг мөн хүндлэх хэрэгтэй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж