Амандагийн өмссөн этгээд даашинз шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Амандагийн өмссөн этгээд даашинз шуугиан тарив

Шүүгч Аманда Холден "Авьяаслаг британичууд" шоу нэвтрүүлгийн үеэр хөх хэсэгтээ “аалзны тор”-той даашинз өмсөж ирсэн нь үзэгчдийг хоёр хуваагаад байгаа ажээ. Зарим үзэгч түүний энэ удаагийн хувцаслалтыг гэр бүлийн шоуны хувьд “зохимжгүй” хэмээн үзсэн байна.

Өдгөө 48 настай Амандагийн шоу нэвтрүүлэг дээр өмсдөг даашинзууд олны анхаарлын төвд байж, зохимжгүй хувцаславал үзэгчид түүнийг шүүмжилж, зохисон хувцастай байвал магтсаар иржээ. Нэгэн үзэгч “аалзны тортой” даашинз өмссөнийг нь хараад “Аманда, таны өмссөн даашинз сайхан ч гэр бүлийн шоунд арай л тохиромжгүй юм. Миний хувьд бага зэрэг ичмээр санагдаж байлаа” хэмээн эвгүйцсэн сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд бичсэн аж.

Өөр нэгэн хэрэглэгч “Гэр бүлийн шоунд тохирохоор аятайхан, гоёмсог даашинз өмсөх хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн бол бас нэг хэрэглэгч “Гайхалтай даашинз. Гэхдээ таны хөх хажуугаасаа камерт харагдаж байна” хэмээжээ. Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч "Өнөөдөр Амандаа үнэхээр гайхалтай, гүнж шиг байлаа" хэмээн твиттертээ жиргэсэн байна.

Энэ нь Амандагийн хувьд олныг талцуулсан анхны тохиолдол биш бөгөөд тэрбээр 2016 онд урдуураа онгорхой даашинз өмсөн шуугиан тарьж байжээ.

Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХөөрхөнХөөрхөн
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж