Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдав

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдав

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний биед хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Аюулгүй ажлын байр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрүүдийн захирал, инженерүүд болон цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нарт чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Ц.Должинсүрэн нар орж сургалтад хамрагдсан хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тараан ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж