
“Hero Entertainment”-ийн уран бүтээлчид энэ зуныг их л завгүй өнгөрөөж байгаа аж. Тэд “Татар төлөвлөгөө” хэмээх шинэ киноны ажлаа энэ зун багтааж дуусгахаар ажиллаж байгаа аж. Тэдний “Татар төлөвлөгөө” киноны зураг авалт дууссан бөгөөд киноны гол дүрд “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, ОХУ-ын нэрт жүжигчин, “Бригад” киногоороо бидний танил болсон Сергей Безруков болон жүжигчин Ч.Ундрал нар тогложээ. Киноны нээлт ирэх намар болох юм. Киноны найруулагчаар “Hero Entertainment”-ийн Б.Баатар ажилласан бөгөөд энэ удаагийн кинондоо мөн л эхнэрээ гол дүрд тоглуулжээ. Тэрбээр өмнө нь “Би чамд хайртай-2” кинондоо ч хайрт эхнэрээ гол дүрд тоглуулсан аж. Б.Баатарын хувьд эхнэртээ хязгааргүй их хайртай бөгөөд нэгэн ярилцлагадаа “Би эхнэртэйгээ анх дуучин Оюунбилэгийн дууны клипийг хийж байхад танилцсан. Сайхан хайрын тухай өгүүлсэн дууны клипт тоглосон бүсгүй амьдралын минь заяаны хань байсанд би их бэлгэшээдэг юм. Анх харахад Ундрал өмнө нь таньдаг байсан хүн шиг их дотно санагдаж билээ.Тэр үеэс л надад “Энэ бүсгүй ирээдүйн эхнэр минь мөн байна” гэдэг мэдрэмж төрсөн дөө” хэмээн ярьжээ.
М.Анир