Оросын төмөр замын зорчигчийн тасалбарын үнэ зарим чиглэлд хоёр дахин нэмэх гэж байгааг Бүх Оросын зорчигчдын нэгдэл илрүүлсэн байна. Зорчигчдоос ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллага шалгаж үзэхэд энэ оны зургаа, долдугаар сард хүмүүсийн хамгийн ихээр корчдог задгай вагон буюу плацкартын үнийг нэмэхээр төлөвлөсөн байжээ.
Нийтдээ 12 чиглэлд үнэ нэмэхээр төлөвлөснөө зарим чиглэлийн тасалбарын үнэ хоёр дахин нэмэгдэхээр байгаа ажээ. Тухайлбал, Москва–Калининградын тасалбар 4021 рубль, Москва–Адлер чиглэлийх 4143 рубль, Новосибирск–Томск чиглэлийх 1507 рубль болж хоёр дахин нэмэгдэхээр байгаа ажээ. Хамгийн бага нэмэгдэх нь Москва-Санкт-Петербурга, Москва-Смоленск, Москва- Псков чиглэлүүд бөгөөд энэ чиглэлийн тасалбарын үнэ 60 хувь нэмэгдэх ажээ.
Плацкарт вагоны зорчигч тээвэр алдагдалтай байдаг бөгөөд тасалбарын үнийг төрөөс тогтоож, алдагдлыг төсвийн татаас нөхдөг байна. Гэхдээ Монополийн эсрэг байгууллагын зүгээс тасалбарын үнийг нэмэх дээд хязгаарыг тогтоож өгсөн ч төлөвлөсөн үнэ нь энэ хязгаарыг давж байгаа Бзх Оросын зорчигчдын нэгдэл албан захидалдаа дурдсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ