ОХУ: Зээлтэй өрхийн тоо нэмэгдсээр байгааг судалгаа харуулжээ | News.MN

ОХУ: Зээлтэй өрхийн тоо нэмэгдсээр байгааг судалгаа харуулжээ

ОХУ: Зээлтэй өрхийн тоо нэмэгдсээр байгааг судалгаа харуулжээ

ОХУ: Зээлтэй өрхийн тоо нэмэгдсээр байгааг судалгаа харуулжээ

2019 оны эхний улирлын байдлаар зээлтэй өрхийн тоо 28 хувиар нэмэгдсэн байна хэмээн Бүх Оросын Ардын фронт байгууллага өөрсдийн хийсэн судалгааны дүнд үндэслэн РИА Новости-д мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 23 хувьтай байжээ.

Бүх Оросын Ардын фронт байгууллага "За права заемщиков" тусгай төслийг эхлүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд айл өрхүүдийн зээлийн судалгааг зээлийн зарт болох хадгаламжийн зарцуулалтад үндэслэн хийжээ. Эдгээр мэдээллээ хэд хэдэн зээлийн түүхийн товчоонооч авсан байна.

Ерөнхий нэгдсэн дүнгээрээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний улиралд иргэдийн авсан зээлийн хэмжээ дөрвөн хувиар өсч 15,4 их наяд рубль болжээ.

Зээлийн хэмжээ 28 хувиар нэмэгдэнэ гэдэг нь айл өрхүүд орлогынхоо 28 хувийг зээлийн төлбөрт  төлж байна гэсэн үг хэмээн албан мэдээлэлдээ онцолсон байна.

Зарим газар зээлийн хэмжээ ихээхэн өндөр байна. Тухайлбал, Халимаг, Тувад иргэдийн зээлийн хэмжээ 50 хувийг даваад байгаа ажээ. Чуваш, Эрхүү мужуудад энэ үзүүлэлт 40 хувьтай байна. Харин зээлийн түвшин багатай газрууд нь Хойд Кавказийн тойрогт багтдаг Дагестанд таван хувь байгаа бол Ингушет, Чечень, Крым, Севастопол тус бүр долоон хувьтай гарчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-31 49.0.212.145

Монголын араас орлоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж