Компьютер томографын шинжилгээ нь цацраг ихээр ялгаруулдаг тул зөвхөн эмчийн заалтаар, заагдсан өвчнүүдийг оношлох, тавиланг шийдэх зорилгоор хийгддэг, урьдчилан сэргийлэх шинжилгээнд ордоггүй, өндөр өртөгт шинжилгээ юм. Тодосгогчгүй болон тодосгогчтой гэж 2 янз байна. Мөн КТ аппаратын хүчин чадлаас хамааран шинжилгээний хугацаа богиносох, оношлогоо илүү нарийвчлалтай гарах зэрэг үзүүлэлтүүд байна
Толгойн КТ тодосгогчтой болон тодосгогчгүй хийгдэнэ. Тусгайлан бэлтгэл шаардахгүй.
Толгойн компьютер томографийн шинжилгээгээр :
- Цус харвалт болон судасны өөрчлөлтүүд
- Гавал тархины эмгэг өвчин, гэмтэл
- Мэдрэл сэтгэцийн эмгэгийн өөрчлөлт
- Тархи усжилт
- Тархины хавдар ( тодосгогчтой)
- Халдварт эмгэг
- Нүд болон харааны мэдрэлийн өөрчлөлт
- Чих болон сонсголын мэдрэл
- Өнчин тархины өөрчлөлт зэргийг оношилно.
Та дэлгэрэнгүй мэдээллийг Хаппи Веритас ХХК-ны лавлах дугааруудаас авна уу.
7017-0303 95781166 88551166
Хэвлийн хөндийн Компьютер томографийн шинжилгээ
Тодосгогчтой болон тодосгогчгүй шинжилнэ. Нойр булчирхай, гэдэсний эмгэгүүд болон, бусад эрхтэнг илүү тодруулж харуулах зорилгоор тодосгогч бодисыг /ултравист-300/ 1-1,5литр усанд найруулан уулгаж тодорхой хугацааны дараа шинжилдэг. Мөн судсаар тодосгогч бодис тарьж хэвлийн хөндийн эрхтний хавдар, үсэрхийлэл болон бусад өөрчлөлтийг нарийвчлан оношлоно.
Шинжилгээнд ороход :
- Шинжилгээнд орохоос өмнө 5-6 цаг өлөн байх
- Шинжилгээнд орохоос өмнө ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Биед байгаа гадны зүйлсийг /цаг, хүзүүний зүүлт, гар утас гэх мэт/ шинжилгээнд орохоос өмнө тайлна
- Хэрэв судсаар тодосгогч бодистой шинжилгээнд орох тохиолдолд 15-20 минутын өмнө сорил тавина. Харшлын урвал илэрвэл шинжилгээнд оруулахгүй
- Шинжилгээ хийлгэхийн өмнө тодосгогч бодистой шинжилгээний зөвшөөрлийн хуудастай танилцаж гарын үсэг зурна.
- Шинжилгээний төрлөөс хамаарч тодосгогч бодисыг уулгах болон шулуун гэдсээр хэрэглэж болно
- Давсаг, бага аарцгийн эрхтнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай
- Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа эмчлэгч эмч, сувилагч нар дагалдан ирнэ
- Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн гар картаа авчрах хэрэгтэй
Хэвлийн компьютер томографийн шинжилгээгээр:
1.Цуллаг эрхтнүүдийн үрэвсэлт эмгэгүүд
- Цуллаг эрхтнүүдийн хортой,хоргүй хавдрууд
- Цуллаг эрхтнүүдийн голомтууд
4.Ходоод гэдэсний том хавдар,голомтууд
Та дэлгэрэнгүй мэдээллийг Хаппи Веритас ХХК-ны лавлах дугааруудаас авна уу.
7017-0303 95781166 88551166
Холбоотой мэдээ