Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын оюутнуудад лекц уншлаа | News.MN

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын оюутнуудад лекц уншлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын оюутнуудад лекц уншлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын оюутнуудад лекц уншлаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус сургууль нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их сургуулийн үүрэг оролцоог эрчимжүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний их сургуулийн урилгаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн"Ухаалаг Эрчим хүч-2019 Бодлого ба хэрэгжүүлэх арга зам" сэдвээр лекц уншиж, эрдэмтэн багш, оюутнуудтай санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр сургуулийн удирдлагууд эрчим хүчний яамтай боловсон хүчний бодлогоо уялдуулах, салбарт ажиллаж байгаа мэргэжлийн үнэмлэхтэй залуусыг дээд боловсролтой болгох, Эрчим хүчний их сургуулийн ахисан түвшний судалгааны багийнхантай хамтарч ажиллах талаар Сайд Ц.Даваасүрэнтэй санал солилцсон юм.

Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уулзалтын төгсгөлд өөрийн санаачлага дэмжлэгтэйгээр орчуулагдан гарсан Канадын сэтгүүлч Наоми Клайны "Шок номлол-Гамшгийн капитализмын үүсэл" хэмээх номын талаар танилцуулга хийлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

9999 2019-05-30 66.181.161.117

За больдоо хүн чанаргүй хогийн л***р бгаа юмдаа энэ нөхөр Чи дахиад сонгогдоно гэж бүү горьд

Avatar

ХУМСЛАГЧ САЙДАД 2019-05-30 202.179.27.209

САЙД ТА МУНДАГ ГЛОБАЛ ЛЕКЦ УНШИХ ЮМ. ТАНАЙ САЛБАРТ ТӨРӨЛ БҮРИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР ДҮҮРСЭН. ЖИШЭЭ НЬ БҮХ ХЭРГЭЛЭГЧИДЭЭС БАНКААР ДАМЖУУЛАН ХЭРГЭЛСЭН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ ТУШААЛГУУЛЖ АВДАГ. МӨРТЛӨӨ БҮХ ХАРИЛЦАГЧ ХЭРГЭЛЭГЧИДЭЭСЭЭ БАРИМТНЫ МӨНГӨ ХЭМЭЭН 55,00 Т ШУУДАГ. НИЙТ ХЭРГЭЛЭГЧИДИЙН ТООГООР ҮРЖҮҮЛЭЭД САР БҮРЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ХЭРГЭЛЭГЧ БОЛСОН ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ . ХЭР ИХ ХУУЛЬ БУС ОРЛОГО ШУУЖ БАЙГААГАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж