Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д оролцоно

Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ энэ сарын 6-13-ны өдрүүдэд Польшийн Вроцлав хотноо болно. Энэ удаагийн ДАШТ-ний эрэгтэй 56 кг, 77 кг, эмэгтэй 53 кг, 69 кг, 75 кг-ын жингүүдэд манай улсаас зургаан тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж, 77 кг-д спортын дэд мастер Ч.Очирхуяг, эмэгтэйчүүдийн 53 кг-д Т.Баасанжаргал, 69 кг-д ОУХМ М.Анхцэцэг, 75 кг-д ОУХМ Б.Энхтамир, спортын дэд мастер Э.Билэгсайхан нар оролцоно.

Дашрамд, манай улсаас 1978 онд залуучуудын ДАШТ-ээс Г.Энхбаатар хүрэл медаль хүртэж байжээ.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж