Америк, Хятадын телевизийн хөтлөгчид шууд нэвтрүүлгээр халз мэтгэлцэв

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Америк, Хятадын телевизийн хөтлөгчид шууд нэвтрүүлгээр халз мэтгэлцэв

Америк, Хятадын телевизийн хөтлөгчид шууд нэвтрүүлгээр халз мэтгэлцэв

Хятадын олон улсын радио, телевизийн сүлжээний хөтлөгч Лю Шинь, АНУ-ын "Fox Business Network" телевизийн хөтлөгч Триш Реган нар хоёр орны хооронд өрнөөд буй худалдааны “дайн” тойрсон асуудлаар холын зайнаас шууд нэвтрүүлгээр халз мэтгэлцсэн байна. Америк, Хятадын телевизийн сэтгүүлчдийн дунд анх удаа өрнөсөн энэхүү мэтгэлцээнийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглажээ. Халз мэтгэлцээний голлох асуудлыг “ECNS” тоймлон мэдээлсэн байна.

Хөтлөгч Лю Шинь мэтгэлцээний үеэр “Би чамд ойлгуулахыг хүсч байна. Би Хятадын Коммунист намын гишүүн биш. Хятадын олон улсын радио, телевизийн сүлжээний хөтлөгчийн хувиар мэтгэлцээнд оролцож байна” хэмээн хэлжээ.

Худалдааны “дайн”-ы асуудлаар:

Триш Реган: -Та худалдааны хэлэлцээрийн талаар ямар бодолтой байна вэ. Хэлэлцээр хийснээр үр дүнд хүрнэ гэж бодож байна уу?

Лю Шинь: –Сүүлийн удаа хоёр орны яриа хэлэлцээ амжилтгүй болсон учраас хоёр тал цааш хэрхэхээ тунгааж байна. Хятадын Засгийн газрын байр суурь маш тодорхой юм.

Оюуны өмчийн асуудлаар :

Лю Шинь: –Хятадын ард түмэн оюуны өмчийн хамгаалалтгүйгээр ямар ч улс орон, хувь хүн өөрийгөө хамгаалж чадахгүй гэдэгтэй санал нэг байна. Америк хулгайч уу, Хятад хулгайч уу гэдгийг тогтооход бэрх.

Эх сурвалж: Wall Street Journal, ECNS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж