245 гр жинтэй мэндэлсэн охин эсэн мэнд бойжжээ | News.MN

245 гр жинтэй мэндэлсэн охин эсэн мэнд бойжжээ

245 гр жинтэй мэндэлсэн охин эсэн мэнд бойжжээ

245 гр жинтэй мэндэлсэн охин эсэн мэнд бойжжээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын “Шарп Мэри Бирч” эмнэлэгт арванхоёрдугаар сард дөнгөж 23 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй амаржиж 245 гр жинтэй охин төрүүлжээ.

Тухайн үед нярайг дэлхийн хамгийн бага жинтэй мэндэлсэн хүүхдээр бүртгэж байв. Харин энэ долоо хоногт бяцхан Сэйби охин таван сарын турш эмчилгээ хийлгэсний эцэст хэвийн жиндээ хүрч 2,5 кг жинтэй болоод эмнэлгээс гарсан байна.

Сэйбигийн ээж төрөлтийн хүндрэлээс болж мэс заслын аргаар төрөхөөс өөр аргагүй байжээ. Бяцхан охин эхийнхээ хэвлийд байхдаа өсөлт нь зогсож жин нэмэхгүй байсан бөгөөд хэрэв үргэлжлүүлэн тээвэл эх ургийн амь насанд нь аюултай гэж эмч нар үзсэн байна.

АНУ-ын Айовагийн их сургууль бага жинтэй мэндэлсэн нярайг бүртгэж авдаг юм. Тус бүртгэлд бичигдсэнээр Сэйби эсэн мэнд хорвоод мэндлэн торниж буй дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүхэд юм. Түүнээс өмнө 2015 онд Герман улсад мэндэлсэн  хүү Сэйбигээс долоон граммаар илүү жинтэй байжээ.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж