Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар болон Бүс ба зам санаачилгын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ