АНУ-ын архины хэрэглээг хянажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын архины хэрэглээг хянажээ

Фото: imago sportfotodienst / Global Look

 

Америкийн JAMA Psychiatry сэтгүүл АНУ-ын хүн амын архидалтын тоо баримтыг нийтэлжээ. Энэ талаар "Associated Press" мэдээлэв.

 

Судалгаанд дурьдагдсанаар, АНУ-ын насанд хүрсэн хүн амын 14 хувь нь буюу 33 сая орчим хүн ямар нэгэн хэмжээгээр алкоголизмын хамааралтай болжээ. Тэдний ихэнх нь эмч мэргэжилтнүүдэд ханддаггүй аж.

 

Алкоголизмд цагаан, улаан арьстан болон гэрлэж амжаагүй, 30-аас доош насныхан татагдах нь их байсан бөгөөд тэд гол төлөв  баруун, дунд нутгийн хотуудад амьдардаг байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, нэг америк хүнд жилдээ 9,43 литр алкоголь ноогдож байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлтээс илүү гэсэн үг аж. Хатуу ундаа хэрэглэгчдийн тэргүүнд Нью-Гемпшир тодорч, хоёрдугаарт Вашингтон муж, Колумбус тойрог, гуравдугаарт Делавэр муж бичигдсэн байна. Харин алкоголь хэрэглэдэггүй мормонууд амьдардаг Юта муж хамгийн бага спирт хэрэглэдэг газраар нэрлэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж