Эрчүүд
өөрийнхөө бүсгүйг биеэ гаргуунд нь хаяхыг хүсддэггүй. Анх хайрлаж
дурлалцаж байхдаа ямар байсан яг тэр хэвээрээ байгаасай гэж хүсдэг.
Эрчүүд өөрсдийнх нь хувьд эхнэрээ энэ дэлхий дээрх хамгийн сайхан
эмэгтэй гэдэгт итгэдэг.
Битгий
тэнэгтээд бай л даа
Бидэнд хэн нэгэнтэй ярилцах, тэр
дундаа эмэгтэй хүнтэй ярилцах нь маш сонирхолтой санагддаг. Гэхдээ майга
хөл, гоё даашинзны тухай л ярихгүй бол шүү дээ. Бидэнд Эйнтейн шиг гоц
ухаантай биш ч гэлээ ядаж машины тухай ярьчихдаг, эрчүүдийн санаа бодлыг
гайгүй мэдэрчихдэг эмэгтэй байхад л хангалттай.
Хэтэрхий өөртөө итгэлтэй байдлаас
чинь залхаж байна
Өөртөө итгэлтэй байх нь сайн хэрэг л
дээ. Гэхдээ эр нөхрийнхөө бодлыг хүндэтгэх хэмжээнээс хэтэрч болохгүй
шүү. Заавал бүх зүйл дээр санаа нийлэх албагүй ч хэтрүүлэхээ боль.
Хүүхнүүд та нарын хамгийн тэнэг
зан юу гээч
Эрчүүд гэртээ хөлбөмбөгөө үзэж байхдаа хамгийн
чанга дээр үзэхийг хүсдэг. Гэтэл та нар тэгүүлдэггүй. Сонсогдож байхад
битгий чангалаад бай гэж та нар хэлдэг. Үгүй дээ, хонгорууд минь, Би
дүлийдээ биш, үйл явдлын тайлбарыг сонсох гэж л дууг нь чангалдаггүй юм.
Хамгийн гол нь эмоци. Ойлгож байна уу, тэнэгхэнүүд минь.