Израилын парламент өөрөө тарлаа | News.MN

Израилын парламент өөрөө тарлаа

Израилын парламент өөрөө тарлаа

Израилын парламент өөрөө тарлаа

Израилын парламент буюу Кнессет өөрөө өөрийгөө тараах шийдвэрийг өнөөдөр /2019.05.30/ гаргажээ. Парламентын 120 депутатын 74 нь уг шийдвэрийг дэмжсэн бол 45 нь эсэргүүцсэн байна. Ээлжит бус сонгуулийг есдүгээр сарын 17-нд явуулахаар болсон тухай парламентын дарга Юлий Эдельштейн санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ мэдэгдлээ.

Кнессет өөрөө тарах болсны шалтгаан нь тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2019 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа 42 хоногийн дотор шинэ эвслийг эмхлэн байгуулах ёстой байсан юм. Энэ хугацаа тавдугаар сарын 29-ны шөнө дунд дуусчээ. Учир нь тэрбээр “Яхадут ха-Тора” эвсэл болон Батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерман тэргүүтэй орос хэлт израилчуудын “Бидний гэр-Израил” намтай тохиролцож чадаагүй байна.

Намууд шашны хэт үзэлтнүүдийг цэрэгт татах тухай хуулийн төслийн талаар санал нэгдээгүй гэнэ. Либерман уг хуулийн төслийг өмнөх сонгуулийн парламентаар урьдчилсан баталснаар нь хэвээр үлдээхийг шаардсан байна. Харин шашны намууд хэрэв нэмэлт өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээвэл эвсэлд орохгүй гэдгээ мэдэгджээ.

Ирэх есдүгээр сард парламентын дахин сонгууль болтол Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэнэ. Харин ирэх долоодугаар сард тэрбээр Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүний дээд амжилтыг эвдэх юм.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-30 202.131.227.178

МАНАЙ МАНГАСУУД ГАДНЫХАНЫГ ДУУРАИМТГАЙ. ДАГААД ТАРЧИХ БАЙХ АА

Avatar

zochin 2019-05-30 49.0.212.145

Тарах нь зөв, тэгэхгүй бол дахиад яажшүүхэн нэг жилийг давна даа, яасан ч зовлонтой юм бэ дээ, 2016 онд ямар үхсэнээ хийж энэ хэдийг сонгов доо

Avatar

Зочин 2019-05-30 202.179.31.28

Манайх ч тарчмаар

Avatar

Zochin 2019-05-30 49.0.212.145

Энэ нам засаг махны үнийг түүхэнд байгаагүй өндөр болгосон /15000төг/ явдлыг хаданд сийлж чулуунд цоолж түүхэнд мөнхрүүлэх сэн

Avatar

Lord 2019-05-30 122.201.22.148

Israeliin Parlament bol mundag uls toriin ondor uxamsartai xvmvvs bdg yum bna.Manaixan 4 jil tas gvriine.Medseer bj suudlaasaa salaxgvi vxen xatan zuuraldana shvv dee.Asar tom uls toriin tolovshiliin yalgaa bna daa neeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж