Израилын парламент өөрөө тарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Израилын парламент өөрөө тарлаа

Израилын парламент өөрөө тарлаа

Израилын парламент буюу Кнессет өөрөө өөрийгөө тараах шийдвэрийг өнөөдөр /2019.05.30/ гаргажээ. Парламентын 120 депутатын 74 нь уг шийдвэрийг дэмжсэн бол 45 нь эсэргүүцсэн байна. Ээлжит бус сонгуулийг есдүгээр сарын 17-нд явуулахаар болсон тухай парламентын дарга Юлий Эдельштейн санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ мэдэгдлээ.

Кнессет өөрөө тарах болсны шалтгаан нь тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2019 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа 42 хоногийн дотор шинэ эвслийг эмхлэн байгуулах ёстой байсан юм. Энэ хугацаа тавдугаар сарын 29-ны шөнө дунд дуусчээ. Учир нь тэрбээр “Яхадут ха-Тора” эвсэл болон Батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерман тэргүүтэй орос хэлт израилчуудын “Бидний гэр-Израил” намтай тохиролцож чадаагүй байна.

Намууд шашны хэт үзэлтнүүдийг цэрэгт татах тухай хуулийн төслийн талаар санал нэгдээгүй гэнэ. Либерман уг хуулийн төслийг өмнөх сонгуулийн парламентаар урьдчилсан баталснаар нь хэвээр үлдээхийг шаардсан байна. Харин шашны намууд хэрэв нэмэлт өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээвэл эвсэлд орохгүй гэдгээ мэдэгджээ.

Ирэх есдүгээр сард парламентын дахин сонгууль болтол Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэнэ. Харин ирэх долоодугаар сард тэрбээр Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүний дээд амжилтыг эвдэх юм.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж