Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү? | News.MN

Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

МАН 2020 оны сонгууль болтол ард түмнээ хошгоруулах нь ээ. Засгийн газраас саяхан 150 мянган өрхийг тохилог орон сууцаар хангана, хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлнэ гэж хошгоруулсан бол УИХ-аас өнөөдөр ерөнхий боловсролын  сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах хууль батлав.

“Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болох нь гэж бодохоор нүдний нулимс гарахаар… Гэтэл хэрэгжих хугацаа, нэг хүүхдэд ногдох зардал хоёрыг нь харахаар ёстой гутрах, гуних зэрэгцэх.  Учир нь нэг хүүхдэд 600 төгрөгт багтаан үдийн хоол бэлтгэх бол хөтөлбөрийг 2020 оны есдүгээр сарын 1-ээс  хэрэгжүүлэхээр заажээ. Жил гаруйн дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаанаа төрийн өмчит ерөнхий боловсролын  600 орчим сургуулийг дэргэдээ гал тогоотой болгох ажлыг хийхэд хугацаа хэрэгтэй гэж тайлбарлав.

Сургууль, цэцэрлэгийн барилгыг  жилийн дотор барьж, ашиглалтад оруулж байхад гал тогоотой болгоход түүнээс их хугацаа шаардана гэж тооцоолсон нь бүр сонин.  Гал тогоо байгуулах төсөв дээрээ гар татаж буй юм уу, эсвэл угаасаа хэрэгжихэд хэцүү гэж бодоод ингэж зохицуулалт хийв үү мэдэхгүй.

Яаж ч чардайгаад “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр тооцоход л хүрэлцэхгүй, ганц печень, аяг аарц зэргээр аргалж ирсэн атал халуун хоол болохоор хүрэх үү. Үнэндээ бол 600 төгрөгөөр өнөөдөр  иштэй чихэр ч авч чадахгүй.

Хоол хийхэд мах хэрэгтэй. Гэтэл махны үнэ хэд билээ. Үхэр, адуу, хонь ямааныхаасаа хамаарч нэг кг мах 15000-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй.  Ийм байхад 2020 оны есдүгээр сарын 1-ээс нэг хүүхдэд 600 төгрөгт багтаан үдийн хоол бэлтгэх хууль баталсан нь дараагийн эрх барих намд л том ачаа үүрүүлсэн хэрэг болж хувираад байна.

Ингэхэд эрх баригч хүчин ирэх оны сонгуульд ялагдахаа хүлээн зөвшөөрч УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдээ ихэвчлэн ирээдүй цаг дээр, ирэх 2020 оны сонгуулийн дараагаас хэрэгжихээр болгож, хаяагаа манаад эхэлсэн шиг ээ. Хийхийг нь чи хийгээдэх, аахилахыг нь би аахилаадхая гэмээр шийдвэр, санаачлага ч олонтаа гарах боллоо. Зарим санаачилга нь амьдралаас хол тасарсан. Жишээ татвал, иргэдэд 20 сая хүртэл төгрөгийн “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл санаачлах болсноо 20-иод хоногийн өмнө бүлгээс нь зарласан. Ажилгүй, орлогогүй иргэд яаж зээл авч чадах вэ дээ.  Монголбанкнаас гаргасан мэдээгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард чанаргүй зээлийн хэмжээ 80 гаруй тэрбум төгрөгөөр өссөн.

Ажлын байр бий болгохгүй л бол зээл авах шаардлага хангах хүн олдохгүй болно. Дээр нь ажлын байр хумигдах тусам зээл цаг хугацаандаа төлөгдөхгүйд хүрч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Нэг л их зээл олгож, ард түмэндээ боломж олгох тухай ярих ч ачир дээрээ “Итгэлийн зээл”-ийг ямар эх үүсвэрээс хаанаас гаргах вэ гэдгээ ч тооцоологгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс нь 20 сая хүртэлх зээл олгох хуулийн төсөл санаачилна гэж попорч байхад Сангийн сайд нь “Би мэдэхгүй, тийм боломж байхгүй” гэдэг эсрэг тайлбар хийж байх жишээний.

Нам дотроо ч ойлголцож, юуг санаачлах, юуг санаачилж болохгүй вэ гэдэг дээрээ ч ярилцдаггүй, судалдаггүй. Шууд л сэтгэл хөдлөлөөр ханддаг.

Ер нь УИХ Сонгуулийн тухай хуулиа өөрчлөхөөр шийдсэн бол сонгуульд зориулж хэрэгжүүлж чадахааргүй амлалт өгч, дараагийн Засгийн газартаа ачаа үүрүүлдэг  буруу жишгийг халах чиглэлээр хаалт тавьж өгөхгүй бол эцсийн дүндээ улстөрчдийн шоудалтаас улс орон, ард түмэн л хохироод үлдэх нь байна шүү.

Г.ХОРОЛ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-05-30 103.229.122.68

ЭНЭ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАР НЭЭРЭЭН ЭЛЭГ ХӨШӨӨХИЙМАА. КККККККККККККК

Avatar

Itgelt 2019-05-30 174.197.4.114

Mangiin manguudada hulhiduulaad hohi chini zayaa chini ter dee

Avatar

Зочин 2019-05-30 66.181.186.119

НЭГЭНТ ХЭН НЭГНИЙГ СОНГОХ ЁСТОЙГООС ХОЙШ МАХН-ЫГ СОНГООД ЭНХБАЯРЫГ ДЭМЖЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЭХИЙГ НЬ ХАРЖ СУУХААС ДАА

Avatar

irgen 2019-05-30 49.0.212.145

Дууссөөн дууссан, МАН гарвал амьдрал нь өөдөлдөг хүмүүс одоо түүнийгээ мянга өмөөрч өмөлзөөд ч оройтсон. Одооноос Энхбаярын намын хашаа руу орж байсан нь хожно.

Avatar

Өвлийн тэнгэр заяат 2019-05-30 64.119.20.152

Анх ч хүүкийн рейтинг рекорд тогтоож бн гээд гайхуулаад байсан одоо хэр байгааг бүү мэд нэг их удахгүй адгийн шаар *л цаазал х*******н э****з гадны гар хөл гээд мухрууд мөөрөөлдөөд эхэлнэ гэдэг нь 100% баталгаатай яагаад гэвэл манай ард түмэн тэнгэр ( хаврын!!!!! ) заяатай

Avatar

zochin 2019-05-30 49.0.212.145

Жидүүчин Хүрэлсүхийн нам засгийн сонгуулийн хоосон популист шоу

Avatar

B 2019-05-30 59.153.112.51

үүнээс дээр ерөнхий сайд олохгүй шүү

Avatar

Зочин 2019-05-30 66.181.190.175

хог шавхруунуудын нам МАН 20 онд хага унана. Хүрэлсүх авгайгаа аваад Австрали поехал. тэндээ нэг мөсөн харлана.ирвэл шорон тул тэр чигээрээ харлана.

Avatar

B 2019-05-30 59.153.112.51

CHi muu hulsnii bicheech

Avatar

Зочин 2019-05-30 66.181.161.37

unen unen

Avatar

Зочин 2019-05-30 101.235.52.61

MAN zugeerl hudlaa hooson populizm hiij amandaa orson hund taalagdaad ireh 2020 ond yljl baival busadn ogt padgui Mongol uls suirsench hamaagui gesen baidlaarl asuudald handaj bainadaa l******d !

Avatar

Б 2019-05-30 59.153.112.51

Энэ хорны Хорол дандаа ёрын юм бичнээ

Avatar

Залруулга 2019-05-30 202.131.245.243

Ялагдахаа мэдэрсэн АН хаяагаа манаж эхлэв үү? Г.ХОРОЛ нус.mn

Avatar

Борхүү. 2019-05-30 202.9.42.19

Адууны гэдэс шар будаа ч шим тэжээлтэй хоол шүү.

Avatar

zochin 2019-05-30 49.0.212.145

Шар будаа чинь кил нь 2мянга хэдэн зуу, ажилгүй бид чинь авч дийлэхгүй шүү дээ, дээр нь бод малын цувдай гэдэс огт олдохоо больсон

Avatar

Zochin 2019-05-30 49.0.212.145

Махны үнийг 15 мянга болгосон энэ нам засаг тарж огцор

Avatar

Зочин 2019-05-30 202.9.42.91

Юу гээд солиорцгоогоод байгаа мангарууд бэ үнэн л бичсэн бна. Энэ нөхдүүдэд хийж байгаа энэ гээд хэлчих нэг ч ажил хийсэнгүй.

Avatar

Зочин 2019-05-30 115.187.88.12

Za AN aa bolio odoo, ta nart itgej 2012-2016 ond gargalaa, yaaj suiruulj khyamruulj boldgiig ta nar bidnii nuden deer yaruu todoor kharuulsan. Dashbalbar agsan khelj baisan, MAXH khalbagaar, AN khuvingaar iddeg gej, 2012 – 2016 on ta nar khuvin bish pooshigoor idee biz dee. Odoo boli, bitgii mani metiin ard irgeded khairtai bolj jujigle,

Avatar

Зочин 2019-05-30 95.211.188.34

Хаха. АН ын сайт сонгуулийн ажлаа хийж эхлэв. Толгой дээрх тэмээгээ биш бусдын толгой дах овсийг харав

Avatar

эцэг эх 2019-05-30 139.5.216.18

Адууны гэдэс хэдэн төгрөг гэж бодно вэ.600 төг гэдэг бага баина хоолнии газарт ажиллаж бхигаа хүнии цалин эзнии ашиг гэхээр50 төг гэсэн үг

Avatar

Зочин 2019-05-30 202.179.25.10

600 төгрөг гэх шиг. Адууны гэдэс өгөх гэж байгаа юмуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж