Дэлхийн хэмжээнд хүнсний үнэ унажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжээнд хүнсний үнэ унажээ

Фото: Василий Шапошников / "Коммерсантъ»

Тавдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2009 оны есдүгээр сараас хойш анх удаа хамгийн ихээр буурчээ. Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлэв.

Үнийн индекс тавдугаар сард 2,4 пунктаар доошилж, 166,8 пункт болжээ. Өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулбал энэ нь 43,6 пункт болсон гэсэн үг аж. Үр тариа, мах, сүү сүүн бүтээгдэхүүн илүүтэй хямдарчээ. Харин сахар, цөцгийн тосны үнэ нэмэгдсэн байна.

Энэ жил сайн ургац авна гэсэн дүгнэлтийн улмаас үр тарианы үнэ буурчээ. Импортлогч орнуудын зарим нь үр тариа худалдаж авахаа хойшлуулсан нь индексийг бууруулжээ.

Шинэ Зеландад нөөц нэмэгдсэн, Европын экспорт ихэссэн зэргийн улмаас сүүний үнэ бууж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тавдугаар сард 5 пунктаар доошилж, 167,5 болжээ.

Харин мах ялимгүй хямдарлаа (-1,7 пункт). НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүнийг АНУ-аас нийлүүлэлт багассан, мөн тэндхийн мужуудад шувуу томуу тархаж байгаа зэрэгтэй холбон тайлбарлаж байна.

Тус байгууллага нь хүнсний бүтээгдэхүүний үнийн индексийг тогтоохдоо хүнсний бүтээгдэхүүний таван түүхий эдийн сагсны үндсийг харгалзаж гаргадаг байна. Индексийн өөрчлөлтийн мэдээллийг сард нэг удаа албан ёсны сайтаараа гаргадаг бөгөөд дараагийн мэдээ нь долдугаар сарын 9-нд нийтлэгдэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж