Бяцхан мисс, жүжигчин, бүжигчин Э.Энхсарнай | News.MN

Бяцхан мисс, жүжигчин, бүжигчин Э.Энхсарнай

ШИНЭ НЭР

Бяцхан мисс, жүжигчин, бүжигчин Э.Энхсарнай

"NEWS" агентлаг  Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор бяцхан мисс охиныг онцолж байна. Түүнийг Энхмэндийн Энхсарнай гэдэг. Бяцхан зочин маань одоо долоохон настай ч жаахан биедээ баймгүй авьяаслаг нэгэн.

Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртжээ. Мөн Хүүхдийн ордны “Эрдэм” медаль, “Бяцхан мисс” алтан медаль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медаль гэх мэт олон шагналын эзэн болсон мундаг хүүхэд билээ.


ЭНХМЭНД ЭНХСАРНАЙ 2012.01.19

Суралцаж буй сургууль:

Хан-Уул дүүргийн 130 дугаар дунд сургууль
Нас:

Долоо

Хобби:

 Дуу дуулах, бүжиг бүжиглэх дуртай

Биеийн өндөр:

135 см

Хэлэх дуртай үг:

“Бүгдэд нь амжилт хүсье”

Хайртай амьтан:

Гөлөг, туулай

Сошиал хуудас: 

enkhsarnai enkhsarnai /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би дөрвөн настайгаасаа загварын сургалтанд сурч, таван настайдаа миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Анх Монголдоо зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд оролцож, “Загварлаг бяцхан мисс”-ээр шалгарч байсан юм. Үүний дараагаар 2017 оны есдүгээр сард анхны Олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Турк улс руу явж байсан юм. Би анх тэмцээнд орохдоо жаахан сандарсан. Тайзан дээр гоё хувцас өмсөөд алхах их таалагддаг. Аав, ээж, багш, найзууд маань надад баяр хүргээд, гоё санагдсан.

Дараагаар нь Турк улс руу хоёр удаа тэмцээнд оролцож, 2018 онд “Гран при” цомын шагнал хүртсэн. Бас БНСУ руу "LBMA" загварын долоо хоногт "ЭМИ-ЖИ" бүжгийн хамтлагаараа оролцож гранпри шагнал авсан. Нэг тэмцээнд оролцохдоо л үндэсний дээл, гоё даашинз, чөлөөт хувцас гээд олон зүйл бэлддэг. Хамгийн сүүлд 2018 онд Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртсэн.

БЯЦХАН МИСС МААНЬ ХЭЧНЭЭН ТИТЭМ, ДААШИНЗТАЙ ВЭ?

-Надад одоо дөрвөн үндэсний дээл бий. Бас гоёлын олон даашинз байгаа. Бараг 10 гаруй байгаа. Шагналын титэм гэвэл найм байдаг.

БЯЦХАН ЗАГВАР ӨМСӨГЧ, МИССЭЭС ГАДНА КИНОНД ТОГЛОДОГ ГЭСЭН ҮҮ?

Сүүлийн үед уран сайхны кинонд тоглох сонирхолтой болсон. Одоогоор нэг кинонд тоглох санал ирээд байгаа. Өнгөрсөн хугацаанд би дөрвөн уран сайхны кинонд тоглосон байдаг. Анх “love” гэдэг уран сайхны кинонд тоглосноос хойш “48 цаг”, “Girls 2” олон ангит кинонд тоглосон байгаа. Миний хувьд хамгийн сүүлд зургадугаар сарын 7-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа “Могул пикчерс”-ийн “DEJA VU” сэтгэхүйн аймшгийн кинонд тоглосон.

Анх удаа аймшгийн кинонд тоглоход сонирхолтой байсан. Жүжиглээд, уйлаад л…Нэг удаа зураг авалтын үеэр харанхуй шөнө ууланд нимгэн тирко, даашинзтай гүйсэн. Тэгэхэд би айгаагүй ч бага зэрэг даарсан шүү. Тэгээд бас шатнаас бууж байхдаа алчуурчинд буудуулж үхдэг хэсэг гардаг. Би алуурчны ярианаас нь айсан.

ХҮҮХДИЙН БАЯРААР ЯМАР БЭЛЭГ АВАХ ДУРТАЙ ВЭ?

-Би Олон улсын хүүхдийн баярт их дуртай. Миний хувьд энэ баярын өдөр янз бүрийн арга хэмжээнд оролцон дуу дуулж, бүжиглэдэг. Ойрд их завгүй байгаа. Хүүхдийн баяраар үеийнхээ олон найзуудыг баярлуулдаг учраас надад сайхан санагддаг. Хүүхдийн баяр болгоноор боодолтой бэлгэнд дарагддаг. Энэ жилийн хүүхдийн баяраар хөөрхөн шаргал үстэй барби хүүхэлдэйтэй болохыг хүсэж байна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би миссийн тэмцээнд оролцох үеэр маш завгүй болчихдог. Харин бусад үед хичээлдээ явж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Амралтын өдөр гэртээ тоглоно. Дуу дуулж, бүжиг бүжиглэнэ. Бас гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Саяхнаас усан бассейнд хичээллэж байгаа. Мөн хичээлийнхээ хажуугаар Монголын хүүхдийн ордны дууны дугуйлан болон “Miss and Gentelmen” академид суралцаж байна.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Манай ам бүл 11-үүлээ. Яагаад гэвэл би дээрээ гурван ахтай. Айлын ганц охин л доо. Хоёр эгч маань ах нарын маань эхнэрүүд. Том ах маань нэг хүүхэд, дунд ах хоёр ихэр хүүхэдтэй. Тэгээд би гурван дүүтэй гэсэн үг. Бас аав, ээж хоёр маань хамт амьдардаг. Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж, мундаг хүн болоосой гэж хүсдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би өнгөрсөн жил гадаадад зохион байгуулсан миссийн тэмцээнүүдэд амжилт гаргасан болохоор энд тэндээс тэмцээнд оролцох олон санал ирдэг. Хамгийн сүүлд Португал, Киев улсад болох миссийн тэмцээн, загварын шоуны урилга хүлээн авлаа. Миний хувьд хүлээн авсан урилгуудаасаа харж байгаад явах боломжтой тэмцээнд нь оролцох төлөвлөгөөтэй байна. Би олон улсын тэмцээний үеэр Израил, Украин, Казах, Турк орны олон сайхан найзуудтай болсон.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Би том болоод бүжигчин, жүжигчин, дуучин бас эмч болохыг хүсдэг. Энэ бүх мэргэжлийг эзэмших боломжтой гэж бодож байна.

НАЙЗУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Найзуудаа гар утас оролдохгүй, хичээлээ сайн хийгээд мундаг хүн болоорой гэж хэлмээр байна. Аль болох зурагт, гар утас, компьютер бага хэрэглэж, өөрийнхөө авьяасыг хөгжүүлээрэй. Бас ном сайн унших хэрэгтэй. Манай ангид сахилгагүй хүүхэд байдаггүй ээ. Ангийнхан маань хичээлээ сайн хийгээд, цэвэрхэн бичиж, тоогоо сайн боддог.

Гэрэл зургийг Э.Энхбат

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sanal 2019-05-31 202.9.42.153

Sain bna bayar hurgie, Sanal bolgohod jujigchin bujigchin gedeg chin MERGEJIL bol ene huuhdiig tegj heleh arai ert uu

Avatar

chi shuu 2019-05-31 49.0.140.36

Монголынхүү цөөхөн хэдхэн авъяаслаг мундаг балчирхан хүүхдүүдээрэй бахархаж байна өшөө их амжилт гаргаарай амжилт хүсье чи шүү

Avatar

amjilt 2019-05-31 49.0.140.36

amjilt husey mundag min muusain yumnuudiin ataarhsan ugiig b** too iim humuus olon amjilt uzuulj baigaa humuud ataarhaj dandaa muu helj doosh changaadag humuus ene niigemd bur ih olshirch b** shantar uragshaa

Avatar

amjilt husey 2019-05-31 49.0.140.36

Amjilt huseya yostoi mundag ohin humuusee bid chin bugdeerei ur huuhedtei humuus iim mundag avyastai amjilt gargaj yavaa byatshan ursuudeerei baharhaj urmiin ug hairtsgaay huuhdiig yanz bureer helj bitgii uram zorgii ni mohootsgoo taalagdahgui humuus ni huuhdiig bodood duugui ungurch surtsgaay tsuuhun hedhen mongolchuud yagaad iim bagaasaa iim munfdag baij bolohgui gej hudulmur avyas gargaj baigaa huls hudulmuriig ni bodoj uram ugtsguuy bi uuruu 3 ohintoi hun mash ih baharhaj baina

Avatar

Naag 2019-05-31 103.26.193.225

Ene yostoi mundag ohin bnle say hiihdiin bayaraar harsan yamarch ih avyastai yum yostoi mundag bujiglej duulj bnlee ene humuus eldev uum bichij baihaar ehleed avyas hudulmurii ni unlej ereedui bolsonbhuuhduuddee uram zorig hairlaj baimaar yumdaa yamartai ch ene ohinii tsaashdiin uran buteeld ni amjilt husey manai huuhduud haraad mundagii ni gaihaad baisan minii huvid ih hair hursen

Avatar

Z 2019-05-31 103.229.122.132

Heruul udsun post biched baigaa in ur huuhedtei blgui uur uursdiin huuhdee l zuv hun bolgotsoohoo hicheetsgeey.

Avatar

... 2019-05-31 61.73.110.138

Ene joohon ohidiin MISS temcheeniig horiod uguuchuu, mash muu yr dagavartai shyy dee.
USA-d gehed ingej miss gej tsolloson ohid haldlagad urtuj nas barsan tohioldol zunduu baidag. Erhem survaljlagch ta hyyhdiin zuragiig ingej niitlehee zogsoonuu. Hariuchlagiig hen yyreh ve?
Jaahan ohin yum bj muruu shaldan gargasan yum hum uschihsun, hyyhdeeree ingej business hiihee echeg eh n zogsoo

Avatar

.. 2019-05-31 45.114.165.27

olon yum yarj baihaar huuhdee hugjuulj avyasii ni neegeech tenegee gereerei duuren utas maajisan erguu huuhed shavuulchihaad

Avatar

Zochin 2019-05-31 64.119.16.241

Yamar mundag hudulmurch ohin be. Bagaasaa ihiig hiij buteej yavaa ohin bn daa. Ulam ih amjilt gargaarai.

Avatar

hi 2019-05-31 45.114.165.27

ulam ih amjilt husey ataarhuu hunii bolon eldev muu ugend bitgii gutraarai zorigtoi hiiy gesnee hiigeed mundag hun boloorou

Avatar

mongol 2019-05-31 45.114.165.27

ene door setgegdel bichsen yadruuhan hatsan tarhitai teneg gehed goydohoor nuhduud ehleed huuhdiin hudulmuriig uneleh heregtei ta nar baitugai delhiid huleen zuvshuurugduud irsen huuhed baina yum bolgoniig muuldag teneg zangaa odoo bolichihmoor yumdaa huuhdees hurtel uu haigaad ichihgui teriigee bichij suuh yumdaa

Avatar

Зочин 2019-05-31 202.179.26.222

engiin amidral l hamgiin saihan. od baih, tom bolood mundag boloh bugd demii dee…

Avatar

bagsh 2019-05-31 75.142.124.139

ene ohin ueiin nz naraa hundeldeg,teden shigee gehed itgehgui bn. har bagasaa odiin uvchnuur uvchluud ymar hereg bn. 7 nastai huuhdiin yria bish bn.hiimel sonsogdoj bn da. bi 7 nastai huuhduudtei ajilladag bagsh hun.

Avatar

Зочин 2019-05-31 64.119.16.241

Bagsh bj ingej setgej bganmu

Avatar

bagsh ta 2019-05-31 45.114.165.27

bagsh hunii ug gehed yadarsan yum yarj bna bagsh hun chin huuhduud usuj devshij baival jargaltai baih busuu

Avatar

Зочин 2019-05-31 107.77.202.202

Ireeduin odgerel…

Avatar

Bi 2019-05-31 202.55.188.34

Та нар 7 настай хүүхэдгүй юмуу. Үеихнээсээ хол тасарсан юм ярьж бншд. Том болоод бүр мундаг болно. Та нарыг бодвол зорилготой бас тэрэндээ хүрхээр хүүхэд бн

Avatar

Зочин 2019-05-31 64.119.19.76

ХҮҮХЭД ҮЕ ТЭНГИЙНХЭНТЭЙГЭЭ МӨР ЗЭРЭГЦЭН БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ .

Avatar

Hun 2019-05-31 24.46.102.95

Huuhed huuhdeeree baig,tomchuud tedneer ashig olj,buruu zamtuu tulhej,amidraliig ni suitgegchid

Avatar

дэмий дэмий 2019-05-31 59.153.114.117

Юун мисс .Эхлээд хүн шиг хүн бол

Avatar

Zochin 2019-05-31 202.9.42.113

Мисс ,энээ тэрээ гэж цоллох мэдрэл юмаа болиочээ алиа салбадай нараа. Хүүхдээ яаж өсгөн , юманд сургаж буй эцэг эхэд баяр хүргье

Avatar

м 2019-05-31 66.181.179.205

Эцэг эх нь хүүхдийг багаас нь ингэж тэмцээн эд нар тамлахгүй зөв чиглүүлээд яваасай даа. Өөрсдөө бол хүүхдээ мундаг л гэж бодож байгаа байх гэхдээ цаашид хүүхэд чинь тэмцээнд ороод шагнал авахгүй бол сэтгэл зүйн цохилтонд орж болзошгүй дээ. Ер нь тэмцээн, ялангуяа хүүхэд тухайн тэмцээнд амжилт гаргаагүй бол хүүхдэд маш буруу нөлөө үзүүлж болзошгүй ш дээ.

Avatar

Зочин 2019-05-31 106.251.245.130

Бага насны хүүхдүүдийн дунд МИСС, ШИЛДЭГ, энэ тэр гэдэг тэнэг зүйлээ болих хэрэгтэй. Үүнд сэтгүүлчид бас нөлөөтэйг сана. Энэ нийтлэлээ УСТГАНА УУ.
Ийм байдлыг өөхшүүлсшнээрээ ирээдүйд эдгээр хүүхдийн биеэ тоосон, үг дуухгүй, сэтгэлийн тэнхээгүй зэрэг үйлдлүүд илэрдэг нь маш олон жилийн судалгаа шинжилгээгээр батлагдсан.

Avatar

ha ha 2019-05-31 45.114.165.27

ih medegch ha ha ha

Avatar

зочин 2019-05-31 202.21.127.166

энэ мисс гэгч зүйлийг зайлуулаачээ, ном уншиж сурч боловсрооч

Avatar

Зочин 2019-05-31 173.244.192.152

Цээсүрэн сэтгүүлчээ та хүүхдийн бага насыг хулгай хийсэн тэнэг нийтлэл оруулахаасаа ичээч ээ!!

Avatar

Зочин 2019-05-31 150.129.143.139

Хүүхдийг хүүхдээр нь байлгамаар байгаамдаа. Яагаачгүй хар нялхаар нь хүүхэн шиг болгож эвдээд байх юм

Avatar

Зочин 2019-05-31 202.126.89.25

багаас нь элдэв мисс нтр гэж нүүр амыг нь будуулж маяглуулж бдаг. хичээлд нь суулгаж номыг нь уншуул. юун дэмий юманд багаас нь сургадын. томрох тусмаа алцгар юм болхын нэмэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж