Хятадын настай жихадист Сирид очжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хятадын настай жихадист Сирид очжээ

 

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны 80 настай жихадист “Исламын улс”-ын төлөө байлдахаар Сирид очжээ. Мухаммед Амин (Muhammed Amin) гэдэг энэ хөгшин дөрвөн ач хүү, охин, эхнэрээ авч явсан гэнэ. Исламчуудын мэдээнээс иш татан энэ тухай "The Daily Mail" сонин мэдээлжээ.

 

Түүний хүү Сирид амь үрэгдсэний дараа Амин жихадад оролцохоор шийдсэн гэж ярьжээ.“Хятадууд намайг Туркестанд (Шинжааны газар нутгийн түүхэн нэр) 60 жилийн турш дарамталсан” гэж тэрбээр хэлсэн байв. Өвгөнийг одоогоор байлдаанд оруулалгүй, лагерьт байрлуулж байгаа гэнэ.

 

БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаанд голчлон уйгарууд амьдардаг бөгөөд энэ ястнуудын хэт даврагч бүлгийнхэн бүсийнхээ тусгаар тогтнолыг шаарддаг, тэмцэлдээ террор ашигладаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж