Сургууль төгсөж буй хүн бүр 10 мод тарих хууль санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Сургууль төгсөж буй хүн бүр 10 мод тарих хууль санаачилжээ

Сургууль төгсөж буй хүн бүр 10 мод тарих хууль санаачилжээ

Номхон далайн халуун орны бүсийн Филиппин улсад хүүхэд залуусыг багаас нь байгаль орчноо хайрлаж хамгаалах хэвшилд сургах, зөв дадал зуршил суулгах үүднээс нэгэн хуулийг санаачилжээ.

Тус улсын Конгрессын гишүүн Гари Алехано сургуулиа төгсч буй хүн бүр 10 мод тарих ёстой гэсэн хуулийг санаачилсан бөгөөд одоо уг хууль хэлэлцэгдэж байгаа аж.  Хэрэв энэ хууль хүчин төгөлдөр болбол бага, дунд, ахлах анги болон их дээд сургуулиуд дээр бүгдэд нь хэрэгжих юм байна.

Уг хуулийн ачаар нийт 175 сая мод ургамал шинээр тарих боломжтой болох юм. Мөн Гари Алеханогийн тооцоогоор бол тарьсан бүх модны ердөө 10 хувь нь цааш ургалаа гэхэд л нэг үеийн төгсөгчдийн ачаар 525 сая мод ургамалтай болж үлдэх юм байна. Тус улсад жилд 12 сая сурагч бага сургуулиа, 5 сая сурагч ахлах сургуулиа, 500 мянган оюутан их дээд сургуулиа төгсдөг ажээ.

Эх сурвалж:FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж