“Очирваанийн их эгшиглэн”-д өрсөлдөх найрагчид тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

“Очирваанийн их эгшиглэн”-д өрсөлдөх найрагчид тодорчээ

“Очирваанийн их эгшиглэн”-д өрсөлдөх найрагчид тодорчээ

Дорнын их яруу найрагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам ирэх зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Завхан аймгийн төв Улайстайд болно. Уг арга хэмжээг Завхан аймгийн залуучууд Оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл, "Явуухулан" сан, МҮОНРТ санаачлан зохион байгуулж байна. “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам таван жилд нэг удаа болдог бөгөөд шүлгээ уншихаар 100 гаруй найрагчид бүтээлээ ирүүлсэн ч сүүлийн шатанд 36 найрагч үлдсэн байна. Энэ жилийн наадамд шүлгээ унших найрагчид сүүлийн таван жилд гаргасан номноосоо гурваас дээш тооны шүлгээрээ өрсөлдөх юм байна.

“Очирваанийн их эгшиглэн-2019” наадамд оролцох найрагчдын нэрсийг Монголын зохиолчдын эвлэлээс олон нийтэд хүргэжээ. Үүнд:

1.Ч.Алтантүлхүүр
2. н.Алтан-Уул /Өвөрмонгол/
3. Т.Амар-Амгалан
4. М.Амархүү
5. Ш.Бадарч
6. Т.Баянсан
7. Н.Батжаргал
8. Батсайхан
9. М.Баттөмөр
10. Л.Батцэнгэл
11. Г.Бөртэ-Үжин
12. Бүргэд /Дээд Монгол/
13. Г.Бямбажав
14. Э.Гантулга
15. Т.Дарханхөвсгөл
16. Х.Дугарсүрэн
17. Б.Жамбалдорж
18.Б.Ичинхорлоо
19. Г.Ишхүү
20. А.Лхагва
21. Г.Лхагвадорж
22. А.Мягмаржав
23. Н.Минжинсайхан
24. В.Нэргүй
25. Я.Отгонбаяр
26. Д.Оюундэлгэр
27.Л.Хасар
28. Б.Сарантуяа
29. А.Түмэнбаяр
30. н.Уран /Өвөр Монгол/
31. М.Уянсүх
32. Ц.Цэнд
33. О.Цэнд-Аюуш
34. Б.Энхжаргал
35. Х.Эрдэв
36. Ч.Эрдэнэбаатар найрагчид сүүлийн шатанд шүлгээрээ өрсөлдөхөөр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж