Хүүхдийн мөнгийг зургадугаар сарын 1-ээс олгоно

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг зургадугаар сарын 1-ээс олгоно

Хүүхдийн мөнгийг зургадугаар сарын 1-ээс олгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгаад байгаа. Улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд байдаг аж. УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой байхаар 218 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгчээ.

Хэдхэн хоногийн дараа Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохионо. Засгийн газар  цөөн хоногт багтаан 2019 оны төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулах боломжгүй. Иймээс Засгийн газар УИХ-аас батлагдсан төсвөөсөө хүсэлт гаргасан хүүхдийн 20 мянган төгрөг олгох байдлаар зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор болсон байна.  Ман  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд   өрхийн амьжиргааны түвшин  тогтоодог аргачлалыг  илүү боловсронгуй болгон  өөрчлөлт оруулахаар  яригдаж байгаа аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж