Сент-Луис цувралыг тэнцүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Сент-Луис цувралыг тэнцүүлэв

Сент-Луис цувралыг тэнцүүлэв

Хойд Америкийн Үндэсний хоккеын лигийн  стэнлийн цомын финалын цувралын 2 дахь тоглолт өнөө өглөө боллоо. Цувралын эхний тоглолтонд ялагдаад байсан Сент-Луис Блюс баг нэмэлт цагт Швед залуу К.Гуннарссоны гоолоор хожил байгуулж цувралыг тэнцүүлэв.

Хоёр баг эхний үед 2-2 гоол оруулан тэнцсэн ч 2 болон 3-р үед гоол оролгүй цаг сунгасан. Хэрвээ энэ тоглолтонд талбайн эзэн Бостон Брюинс ялалт байгуулж чадвал цувралын харьцааг 2-0 болгох байсан. Гэвч зочин баг Сент-Луис Блюс баг нэмэлт цагт гоол оруулснаар 3-2 харьцаатай ялалт байгуулж цувралыг тэнцүүлэн гэртээ харьж байна. Одоо хоёр багийн дараагийн 2 тоглолт Сент-Луис Блюс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж