П.Анужин монгол хувцсаар бүсгүйчүүдийг гоёно

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

П.Анужин монгол хувцсаар бүсгүйчүүдийг гоёно

“Монгол тулгатан” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “ANU couture” гэсэн өөрийн нэрийн брэндийг үүсгэж, өчигдөр нээлтийг нь хийжээ. Тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгтээ өмсдөг дээл, хувцасныхаа загварыг өөрөө гарган урладаг ба брэндийн нээлтдээ зориулж, “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээ “Central tower”-т дэлгэн олон түмэнд хүргэж эхэлсэн байна.

Хөтлөгч бүсгүй чамин, уран нарийн хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээнд өмсч болох үндэсний дээл, хувцсыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн оюун санаагаа зориулахын тулд энэхүү брэндээ гаргажээ. “ANU couture” брэндийн онцлог нь үндэсний хувцасны элемент агуулсан, шинэлэг содон шийдэл бүхий урлалтай байхаараа ялгарах гэнэ.

“Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнд хэд хэдэн коллекци хувцас багтаж байгаа бөгөөд Агула, “Black and gold” гээд өөр өөрийн онцлогийг шингээсэн нэртэй ажээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж