Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 онд явуулсан түвшин тогтоох шалгалтаар “Бүрэн хангалттай” дүгнэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг түшиглэн, ижил системийн байгууллагуудын хүрээнд онол, дадлага хосолсон үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Тус үзүүлэх сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НийтийнТээврийн үйлчилгээний газар хамтран тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Тэнүүн-Огоо гуравдугаар бааз ХХК, Блюбус ХХК-ууд дээр явууллаа.
Үзүүлэх сургалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа, Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболд, Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл ТББ, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын төлөөлөл болон, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилтан нийт 105 хүн хамрагдлаа.
Энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгуулснаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнуудын ажлын арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, стандартын шаардлагын хэрэгжилт, сахилга хариуцлага, үйл ажиллагааны бодит үр дүнг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол, чанартай гүйцэтгэн, техникийн түргэн тусламж, чирэгч автомашины бэлэн байдлыг ханган, хөдөлмөрийн аюулгүй байдал болон техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын дагуу хугацаанд нь чанартай хийснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэх болно.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
Холбоотой мэдээ