Эзнийхээ булшны дэргэд 10 жил амьдарсан нохойг нойрсуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Эзнийхээ булшны дэргэд 10 жил амьдарсан нохойг нойрсуулжээ

Эзнийхээ булшны дэргэд 10 жил амьдарсан нохойг нойрсуулжээ

Италийн Панца хотын оршин суугч Германы иргэн Альфред 2009 оны нэгдүгээр сард нас баржээ. Тэрээр Николетта хэмээх нохой тэжээдэг байсан бөгөөд Николетта нохой эзнээ нас барснаас хойш 10 жилийн турш булшных нь дэргэд амьдарсан байна.

Оршуулгын газрын ойролцоо оршин суудаг хүмүүс Николеттад анхаарал тавьж, хооллодог байжээ.Николетта хорт хавдартай байсан бөгөөд хавдар нь томорсны улмаас бие нь муудаж, хөдөлж ч чадахаа байсан гэнэ. Иймд нохойг нойрсуулахаас өөр аргагүй болсон байна. Малын эмч нарын хэлж буйгаар Николетта нохой 14 настай байжээ.

Эзэндээ үнэнч энэхүү нохойны түүх хотын оршин суугчдын сэтгэлийг ихэд хөдөлгөн эзнээ олон жил харуулдсан Японы Хачико нохойны хөшөөг босгож байсан шиг Николетта нохойнд зориулж хөшөө босгох нь зүйн хэрэг юм гэж орон нутгийн зарим оршин суугч үзэж байгаа аж.

Эх сурвалж: www.tvm.com.mt

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж