Хүн өдөрт 1,5-2 литр цэвэр ус ууж байх нь хүний биеийн бодисын солилцоонд сайнаар нөлөөлж, бүхий л өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдаг тухай эмч нар зөвлөх болсон билээ.
Харин та үүнийг ажил хэрэг болгож чадахгүй байна уу. Нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн та ганц аяга л ус уусан байгаад байна уу.
Тэгвэл танд туслах ус уухыг танд сануулах ухаалаг усны сав гарчэ. Уг саванд та өдрийн уух усаа хийн өөрийн арр-ыг нь гар утсандаа татан суулгана. Ингэснээр таныг усаа уухгүйгээр мартах үед тусгай схемын дагуу танд сануулах аж.
Хэдэн цагийн зайтай хэдий хэмжээний ус уухыг нарийн тогтоосны дагуу танд цагийн хуваарийн дагуу усаа уухыг сануулна.
Т.БИЛГҮҮН