Зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн БНХАУ-д эмчлүүлэх зардалд 920 сая хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн БНХАУ-д эмчлүүлэх зардалд 920 сая хандивлалаа

Зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн БНХАУ-д эмчлүүлэх зардалд 920 сая хандивлалаа

Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Бяцхан зүрх” төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэхээр болжээ. Хүүхдүүдийн эмчилгээний зардлыг "Энержи Ресурс" компаниас бүрэн хариуцахаар болсон тухай өнөөдөр /2019.05.30/ мэдээлэх үеэрээ батламж гардуулав.

Төслийн хүрээнд сонгон шалгарсан хүүхдүүдийг энэ онд БНХАУ-д мэс засалд орох бөгөөд эмчилгээний зардлыг анх удаа дотоодын компаниас хөрөнгө оруулахаар болсныг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс онцоллоо.

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.БАЯРЧИМЭГ:

-Манай байгууллага 2017-2018 онд эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгтэй хамтран  зүрхний гажигтай хүүхдүүдийг Бээжин, Хөх хотод мэс засалд оруулах эмчилгээнд хамруулж олон хүүхдэд амьдралд бэлэглэсэн. Өмнөх жилүүдэд бид монгол хүүхдүүдэд гаднын санхүүжилтээр тусалж байсан бол энэ онд үндэсний тэргүүлэх компани Энержи ресурс компаниас хүүхдүүдэд амьдрал бэлэглэхээр Улаан загалмай нийгэмлэг,Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсонд талархаж буйгаа илэрхийлье. Өнгөрсөн жил зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулахдаа БНХАУ-ын зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарын баг Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн эмч нар хамтран үзлэг оношилгоо хийж, эмчийн хяналтад байдаг  100 орчим хүүхдээс мэс засалд орох шаардлагатай, амьдралын боломж нөхцөл тааруу 40 хүүхдийг эмч нар сонгож шалгаруулсан

"Энержи Ресурс" компаниас олон улсын хүүхдийн баярыг угтаж амьдралын боломж тааруу, эмчилгээнд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд бодитой бэлэг барихаар шийдсэн гэдгийг тус компаниас тодотгов. Тодруулбал,  40 хүүхдийн эмчилгээнд зарцуулах 920 сая төгрөгт хүүхдийн эмчилгээ, унааны зардал, асран хамгаалагчийн байрлах зэрэг бүх зардал багтжээ.

"Энержи Ресурс"  ХХК-ны дэд ерөнхийлөгч Ц.БААСАНДОРЖ:

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг угтаж бид бүхэн хүүхдүүдэд бодит бэлэг барихаар зорьж ажиллаж байна. “Бяцхан зүрх” төслийн хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хариуцаж ирсэн байдаг. Иймд хувийн хэвшлийн зүгээс амьдралын боломжгүй хүүхдүүдэд туслах зорилгоор 40 хүүхдийг асран хамгаалагчийн хамт гадаадад эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх бэлэг барьж байгаа юм. Төслийг 920 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Бид бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүйн хүүхдүүдийн сайн сайхны төлөө туслах зорилготой юм.

“Бяцхан зүрх төслийн хүрээнд 100 орчим хүүхэд БНХАУ-д эмчлүүлсэн байна. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн  мэс заслыг Хятадын алдартай эмч нар гардан хариуцах юм байна.

Зүрхний төрлөхийн гажгийг жирэмсний эхний хоёр сартайд оношилж эмчлүүлэх боломжтой. Харамсалтай нь охид эмэгтэйчүүд гурван сартайгаас эмчийн хяналтад ордог, эрүүл мэндийн боловсрол дутмаг, орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан манай улсад төрлөхийн зүрхний гажигтай нярай төрөх тохиолдол дэлхийн дунджаас 4-5 дахин өндөр байгааг Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн Их эмч Д.Булган хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж